“Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд хүлээж авсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэн юм байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна гэдгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр байнгын хорооны хурал дээр танилцуулж байсан.
Мөн өнөөдөр тус байнгын хорооны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд үг хэлэх гишүүн байгаагүй учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ-ын гишүүдээс 76-59=17 нь энэ чуулганд оролцоогүй байна...Үүнээс -5 нь үнэхээр томилолттой (?!) байгаа бол 12 гишүүн чуулганаа шалтгаангүй тасалжээ. Дээр нь 59-49=10 гишүүн хоригийн эсрэг санал өгчээ. Ингээд УИХ-ын гишүүн 76 хүнээс хоригийн эсрэг санал өгсөн 10, бас чуулганыг зориуд тасалсан буюу цаанаа хоригийн эсрэг зогссон 12, нийт 22 гишүүний нэрсийг ард түмэнд ил болгож хэвлэл мэдээллээр цацах нь зүйтэй......Тэр 22 бол чухамдаа ямар нэг хэмжээгээр АВЛИГАЧдын хань хамсаатнууд гэдэг нь тодорхой....Тэдгэ эрээс Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн: З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Лу.Болд, Б.Гарамгайбаата