Начны найраа тойрсон хориотой 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09
  1. Монгол Үндэсний бөхийн барилдаан наадамчин олон төдийгүй Монгол үндэстний бахархал байсан боловч сүүлийн жилүүдэд найрааны асуудал орж ирснээр нэр хүнд нь унаад байгаа нь нууц биш.
  2. Эл асуудал өргөжсөөр сүүлдээ начны найраа 150 сая төгрөгт хүрсэн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан ч хэн ч үгүйсгээгүй юм.
  3. Түүнчлэн арслан цолонд 1 тэрбум төгрөгөөр хүрсэн хэмээх яриа гарч газар авсан байдаг ч бас л үгүйсгэгдээгүй.
  4. Энэ талаар Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн жилүүдэд наадмын 1-6-ийн даваа дуустал "начны найраа" нэртэй яриа тохироо, амлалт, гуйлт, авилгал хээл хахууль оролцсон бууж өгөх, буулгаж авах үйл ажиллагаа явагддаг болсон нь нууц биш” хэмээн хэлсэн байдаг.
  5. Тэрчлэн өнгөрсөн жил Дундговь аймгийн баяр наадмаар улсын цолтой бөхчүүд очиж найраа хийн будлиантуулсан гэсэн хэл ам гарч байв.
  6. Мөн суманд түрүүлэхийг хүсвэл 500 мянган төгрөгтэй байхад л хангалттай хэмээж буй.
  7. Нэг аймагт 16 улсын цолтой бөх очоод барилдахад нэг нь ч шөвгийн дөрөвт үлдээгүй, нутгийн баян атамануудад унаад өгсөн гэж байгаа.
  8. Сумын наадамд аймгийн цолтнууд очоод бүгд өнхрөөд баахан шороотой холилдчихоод цүнхэндээ мөнгөтэй буцаж ирэх болсон гэх.
  9. Начин болохын тулд 200 саяыг төлсөн л гэнэ. Дөрвийн даваанд унаж өгөөд 50 саяыг авлаа гэх.

10. Дундговь аймгийн наадамд хүчээ үзсэн бөхчүүд цолоо наймаалцсан учраас 10 бөхийн цол чимгийг хураасан билээ.

11. Сүүлдээ Үндэсний бөхийн холбооны тэргүүн нь сайн арслантайгаа олны өмнө “70 сая төгрөг өгнө гэж найраа хийхийг оролдсон” гэж хэрэлдээд сууж байсан.

12. Тодруулбал, Монгол бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хүү Н.Ганбаатараа цол ахиулахын тулд Улсын арслан Х.Мөнхбаатарт 70 сая төгрөг амлаж байсан гэх дуулиан юм.

13. Хэлсэн хэлээгүйдээ тулсан эл хэрүүл олны өмнө бүүр камерын өмнө болж байсан боловч өдгөө таг чиг болсон байх юм.

14. Тэргүүн Р.Нямдоржийн хувьд Х.Мөнхбаатар арсланг хэн нэгний заавараар ийн гүтгэж байна хэмээж байсан юм.

15. Харин Х.Мөнхбаатар арслангийн хувьд хэлсэн үгийг чинь хэлж байна хэмээн ширүүхэн хэлж байсан билээ.  

16. Мөн Говь-Алтай аймгийн харьяат улсын начин Эрхэмбаяр  2012 оны наадамд нутгийнхаа наадамд очоод  хуурай агсам тавьж, зохион байгуулсангүй гэж 74 настай өвгөн начныг шанаадаж байсан нь мөн л дүүгээ цолонд хүргэх асуудалтай холбоотой байсан гэдэг.

17. Харин монгол бөхийн жудаг ийнхүү шалдаа буусан асуудлыг одоогийн тэргүүнтэй холбоотой хэмээн үзэх хүн ч бий.

18. Тийм ч учраас Даян аварга А.Сүхбат өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлж “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана. Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Барилдах урлагийг үзүүлмээр байна” хэмээн бичиж байсан юм.

19. Сүүлийн үед зөвхөн начны найраа гэлтгүй даваа бүр нь өөр өөр ханш тогтсон гэж байгаа.

20.  Тэр ч бүү хэл бнэгэн бөхийн барьж явсан спорт цүнхэнд дүүрэн мөнгө чихээстэй байсныг харсан гэх дуулиан хоёр жилийн өмнө гарч байсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shorond(103.29.144.131) 2025 оны 03 сарын 13

atg shalgaad yl ogvol taarna ene bol gemt hereg

1  |  0
irgen (27.123.213.197) 2025 оны 03 сарын 13

uis nairaa hiis mongonoos ni tatvar avmaar yum

1  |  0
zochin(202.179.11.42) 2025 оны 03 сарын 13

Bulgan aimgiin Hutag-Undur sumiin Naadam gej suuliin heden jil ulaan tsagaandaa garsan shuu. Ug ni ard tumen buten jil husen huleej biaj uzdeg naadamiig ene buhuntsuruud sain doromjilj bna daa. Shaltgaan ni gesen chini binzen hiij hurehgui baini munguur yu hiih yu gej bna. Binzenee hiij chadahgui yum bol gertee hevtej bval boloo shdee

1  |  0
сонирхогч(202.179.7.39) 2025 оны 03 сарын 13

Өвөрхангайн 80 жилд 512 бөх барилдаж улсын цолтой олон бөхчүүд зодоглосон боловч арслан ганхуягаас бусад нь шөвгөрч чадаагүй баахан аймгийн начин харцагууд төрсөн байдаг залуус улсын цолтнуудыг гаргаахаа байж гээд тэднийг 2 жил харлаа байдаггүй шүү

1  |  0
Top