Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн ажлын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан юм.
Эхний томоохон бүтээн байгуулалт болох “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр автозамын ажил бүрэн дууссан хэдий ч зарим газраа шахалт муу төдийгүй цоорхой байжээ. Наадмын бэлтгэл, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, биеэрээ ирж шалгадаг Ерөнхий сайдын чамбай занг мэдэхгүй нөхдүүд молигодох гээд чадалгүй баригдсан нь энэ. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр хариуцлага ярьдаггүй өмнөх Засгийн газрын үед халтуурдаад л өнгөрчихсөн байсных нь гор гарч газар дээрээ баригдсан нөхдүүд алдаагаа засч залруулахаар ажиллаж байгаа гэнэ лээ. Бүтээн байгуулалт ид өрнөж буй Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн замын чанарт бас шинэчлэл хийж буй нь үүнээс харагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 9 )
amjilt
Таныг ингэж ажиллаж байгаад чинь бид нар их талархаж байгаа шүү.
Их баярлалаа Ерөнхий сайдаа
Элдсэн гурил шиг нимгэхэн зам байна даа.
SAIN BNA SAIDAA AMJILT
SAIN BNA AMJILT BNA SAIDAA
amjilt husiii. ene ercheeree baigaarai said aa! busaddaa uusaad zamharch l bolohgui shuu.....
Хатаад удалгүй амархан хагардаг х у ж аа цемент бна ш дээ Е/С ажлаа сайн хийж бна
Хатаад удалгүй амархан хагардаг**********це мент бна ш дээ Е/С ажлаа сайн хийж бна