“Ромео Жульетта” мюзикл тоглогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Монгол түмний хүсэн хүлээж байдаг үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож хүн бүр үндэсний урлаг, аугаа их түүх соёл, ёс заншилаараа бахархан өв уламжлалаа сэргээн хотол олноороо омогших  өдрүүд байдаг билээ. Эдгээр гайхалтай өдрүүдийн үргэлжлэл болсон 07 сарын 14-нд дэлхийн сонгодог урлагийн ноён оргил манай эх оронд заларсан нь мөн гайхалтай. Дэлхийн сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж байна. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг энэ сарын 14-нд "UB Palace"-ын их танхимд ганцхан удаа тоглогдоно.

Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео Жульетта” мюзиклд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцож байгаа гэнэ. “Ромео Жулетта” мюзиклийг тус жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглохоор шийдсэн бөгөөд  өмнө нь 100 ам доллараар тоглогдсон бол энэ удаад 50 мянган төгрөгийн үнэтэйгээр тоглохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top