БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзи Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар манай улсад хийх албан ёсны айчлал энэ сарын 8-11-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, БОНХ-ийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нартай уулзаад байна.
Тэгвэл БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лэзи өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдад Н.Алтанхуягт бараалхана.

Сэтгэгдэл ( 0 )