В.Путин наадмын мэнд хүргэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Эрхэм хүндэт ноён Цахиагийн Элбэгдорж Танаа,

Монгол Улсын үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монголын харилцаа найрамдал, найрсаг хөршийн бат уламжлалд тулгуурлан амжилттай хөгжиж байна. Хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу цаашид бэхжүүлэх нь манай хоёр орны ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцэж, бүс нутгийн тогтвортой аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, аз жаргал, амжилт, Монголын нийт ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

 Хүндэтгэсэн,

В.ПУТИН

ОРОСЫН ХОЛБООНЫ  УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Москва, Кремль

2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.36) 2025 оны 03 сарын 13

путинд манай наадам ямар хамаатайн зальт шар үнэг kkk

1  |  0
Top