Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сум тавьж, шагай харвалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж наадмын нээлтийн ажиллагаа, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбай, шагайн харвааны талбайд очиж эрхий мэргэн харваачидтай мэндчилэн алтан зурхайгаас сум тавьж, шагай харвалаа.

2013-07-11shagai

Монгол Улсын Ерөнхийлөгч сурын талбайд очих үеэрээ наадамчдадаа хандан товч үг хэлсэн юм. Тэрээр “Эрхэм хүндэт наадамчид аа, та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ жилийн наадам түүхэн тэмдэглэлтэй сайхан наадам болж байна. Монголын тулгар төрийн 2222 жил, түүхт олон ой энэ жил давхцаж байна. Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам онцгой сайхан болж байна гэж ард түмэн маань ярьж байна.

2013-07-11shagai1

Монгол наадмаа зөвхөн Монгол оронд төдийгүй бусад улс оронд амьдарч байгаа манай ард иргэд бас тэмдэглэдэг. Хөдөө орон нутагт бүгдээрээ наадмаа сайхан тэмдэглэж байна. Наадмынхаа халуун мэндийг дэвшүүлж, ард иргэддээ аз жаргалтай, хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бүтээн байгуулалтын их хувьсгалд улам ханцуй шамлан орж ирэх жилүүдэд их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. Та бүхэн сайхан наадаарай” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2025 оны 03 сарын 13

I lieltarly jumped out of my chair and danced after reading this!

1  |  0
Top