С.Лавров мэнд хүргэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 12

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЛАВРОВ НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ.

Эрхэм хүндэт ноён Болд Танаа,

Монгол Улсын үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Он цагийн шалгуурыг давсан манай найрсаг хөршийн харилцааны уламжлалд үндэслэн оросын тал танай улстай хоёр талын болон олон улсын түвшинд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байна. Мөн хоёр улсын Гадаад хэргийн яамдын хамтын ажиллагаа Орос, Монголын харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хөгжүүлэхэд цаашид ч чиглэгдэнэ гэдэгт илтгэлтэй байна.

Эрхэм хүндэт ноён Сайд аа, Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С. ЛАВРОВ

Москва хот

2013 оны 7 дугаар сарын 9

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top