Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын соёолон насны морины уралдааны түрүү магнайд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор соёолон хурдалсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр түрүү соёолонгийн галаар зочилж, магнайдаа тоосгүй хурдалсан ажнай хүлгийн уяачид баяр хүргэлээ. Түрүү соёолонгийн уяа сойлгыг тааруулсан алдарт уяач Б.Отгоннасан, унаж хурдлуулсан унаач Н.Золбаяр нарт олон наадамд уясан, унасан хүлгийнхээ торгон жолоо өргүүлэхийг ерөөлөө.Ерөнхий сайд өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж, Хүй долоон худагт хуран цугласан наадамчин олонтой уулзаж, санал сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Нар хур тэгширсэн энэ өдрүүдэд сэтгэл тэнэгэр, сайхан наадахыг наадамчин олонд ерөөлөө.

Сэтгэгдэл ( 0 )