Оросуудад Монголоос сурах зүйл их байгаа гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 14

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин тэргүүтэй төлөөлөгчдийг наадмын өмнөх өдөр хүлээн авч уулзсан юм.

З.Энхболд, эрхэм төлөөлөгчдийн амрыг эрээд төлөөлөгчдийг тэргүүлэн яваа ноён Торшинд Монгол Улсад дахин айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд манай найрсаг харилцаат ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаад талархал илэрхийлсэн.
Мөн тэрээр  хоёр орон стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаа ч энэхүү харилцааг эрчимжүүлж, улам өргөжүүлэх ихээхэн бололцоо байгаа талаар тэмдэглэн ярихдаа, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг бөгөөд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа Монгол-Оросын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна гээд Миний бие УИХ-ын даргын хувьд ОХУ-д айлчлах албан ёсны урилгатай байгаа. Энэ урилгыг хүлээн авч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хэмээн онцлов.

Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд шийдлээ хүлээж буй зарим асуудал байгааг талуудын хүчин чармайлтаар ойрын хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа Их Хурлын дарга мөн илэрхийлэн хэлсэн юм.

Төлөөлөгчдийн өргөн бүрэлдхүүнд Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид мөн багтан ирснийг ноён Торшин танилцуулаад хоёр орон бүс нутгийн хэмжээнд болон хилийн харилцааг улам сайн хөгжүүлэх, Улаан-Үд, Хиагт хотууд соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн уламжлалт харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа идэвхижиж байгаад анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэмдэглэн хэлэв. Мөн саяхан болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа маш сайн зохион байгуулалттай, амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд УИХ-ын сүүлийн удаагийн сонгуулийг өөрийн биеэр ажигласнаа дурьдаж, сонгуулийг техникийн дэвшилтэт технологийг ашиглан боловсронгуй явуулах тухайд монголын талаас сурах зүйл их байгаа гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ih yum surna(202.179.13.225) 2025 оны 03 сарын 13

Tom tom ordiig huvaaj hulgailaad daraad unguruh tal deer bol orosuud ta nar mongolchuudaas ih yum surna. Bas bie bienee buudaj alahguigeer hamtarch hulgai hiij huvaaj ideh tal deer ih yum surna

1  |  0
Top