Интерполоор сурвалжлуулсны дараа өөрөө ирж баривчлагдсан Т.Билэгт Н.Энхбаярын суллах ажлыг хойш татав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Монгол улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар барьж хорьсноос хойш хоёр жилийн нүүр үзэж байна. Анх эхлээд хилс хэрэгт гүтгэлээ, “Өргөө” зочид буудал болон Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн байрны хувьчлалтай ямар нэгэн холбоогүй хэмээн мэдэгдэж байсан тэрбээр дунд хэсэгтээ өлсгөлөн зарлаж үзсэн ч суллах асуудал яригдсангүй.

Гэсэн ч долоо буудуулсан хашир чоно гэдэг шиг хэнийг, юугаар, яаж аргалахаа андахаа байсан тэрбээр авлигын эсрэг тууштай тэмцэж буй АН-ыг хэрхэн аргалах учраа төвөггүйхэн олсон.

МАН-ыг мандан бадарч байх үед хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаад сонгуулийн босгон дээр “Зам буруулсан” Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар олонхийн суудал авсныхаа дараа МАН-тай хамтрах нүүргүй болсон. Эл байдлыг овжин ашигласан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Шинэчлэлийн гэх Засгийн газрыг хамтран байгуулалцаж үүнийхээ цаад талд нь өөрөө зогссон түүхтэй. Өөрөөр хэлбэл хөшигний ар талын тохироо нь Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулсныхаа шанд нь намынхаа даргыг суллуулах асуудлыг ярилцсан боловч төдийлөн үр дүн гараагүй гэх.

Мөнөөхөн АН нь “за” ч гэсэнгүй “ёо” ч гэсэнгүй бөөрөнхий хариу өгсөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн ард гарсан гэх. Үүнээс гадна МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн санал хуваах ажилд өдгөө МАХН-ын гол үүрэг рольд нь тоглоод буй Н.Удвалыг шамдан оролцуулж бүр нэр дэвшээч хэмээн гуйж мөнгө төгрөг амласан гэх бор шувуу хаа сайгүй нисч байгаа.

Рейтинг нь тийм ч өндөр бус, ард түмэн таалаад байхааргүй, алс хэт нь намд хор нөлөө үзүүлэх чадваргүй Н.Удвалыг онилсон ч тэрбээр намынхаа даргыг суллуулах асуудлыг хөндсөн ч сонгуулийн өмнөхөн нааштай зүйл ярьж байсан АН-ынхан бас л таг чиг болж.

Тиймээс МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Засгийн газар дахь 6 сайд, УИХ-ын Дэд даргын суудалд заларсан Л.Цогийг татах эсэх асуудлыг ярилцжээ. Харин эцсийн шийд бол гараагүй гэж байна. Эл шийдвэр гарсан гэх шум дэгдээсэн ч тэд зоригтой хөдөлж гаргасан шийдвэрээ хэрэгжлүүлэхгүй, харин одоо л байр сууриа олж ажлаа эхэлж байгаа АН-ын Засаглалыг сүрдүүлж байгаа гэх. Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Учир нь өнгөрсөн оны 12 дугаар сард МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж дээрх асуудалтай адилхан зүйл хэлэлцэж “шум” нисгэн АН-ыг сүрдүүлсэн удаатай.

Тэр ч бүү хэл гүйцэтгэх товчооны  хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг хэлэлцээд дөрвөн шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн үзсэн бөгөөд эл хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгаж байсан. Мөн  энэ үйл явдалтай холбоотойгоор улс орон дотор тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдээлэл тарж байсан билээ.

Н.Энхбаярын “амжилтаас” хойш татагч Т.Билэгт

Н.Энхбаярын гэх хэрэг сөхөгдөж асуудал яригдаж эхэлмэгц НИТХ-ын тэгүүлэгчдийн дарга Т.Билэгт усанд шидсэн чулуу шиг сураггүй алга болсон. Хожим хойно нь АНУ-д эмчилгээ хийлгэж байгаа гэх дам сураг гарсан хэдий ч үнэхээр эмчилгээтэй байсан уу, аль эсвэл амиа хоохойлон хэдэн сар гадаадад бүгж байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Түүнийг эх орондоо эргэж ирэхийг нь хүлээж цөхсөн цагдаагийнхан ямар сайндаа Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжлуулж байхав. Адаг сүүлд нь өөрөө очье намайг битгий интерполоор эрэн сурвалжлаач ээ гэсэн хүсэлт тавьсан гэж байгаа. Ингээд л ам өчгөө өгөн байж эх орныхоо хөрсөнд хөл тавьсан түүнийг Чингис хаан нисэх буудалд газардмагц нь барьж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос гэж “хэргээ хүлээлгүй” чихээ таглан гүрийсээр байгаа Н.Энхбаярын хичээл зүтгэл талаар болох нь тэр. Т.Билэгт анхныхаа мэдүүлэгээр л экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үйлдсэн зарим нэг хэрэгт холбоотой гэдгээ хүлээсэн аж. 

Тэрбээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Засаглал” эхэлсэн 2000 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш Н.Энхбаяртай илүү ойртож, хувьчлалтай холбоотой асуудлуудыг нь зохицуулж байснаа хүлээсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг дээрх албан тушаалд байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэж Н.Энхбаярт тусласан хэмээж байсан нь ийнхүү илчлэгдэж Н.Энхбаярын суллагдах хөг нь өнгөрч эхлэв бололтой.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(84.196.233.118) 2025 оны 03 сарын 13

eee yamar balaa yum be ingeed bas ham heregten garaad irj baigaa yumuu?

1  |  0
Ganhuu(76.106.54.23) 2025 оны 03 сарын 13

Ene bol MAN-iinhan negnee zoliosolj baina gesen ug. Erunhiilegch ene tertei yamar ch hamaagui! Ene bol tednii zahialgat medeelel bn gedeg ni todorhoi bn

1  |  0
зочин(93.219.173.122) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг суллах нь бүү хэл насаар нь хорьж хөрөнгийг нь хураах ёстой. Монгол лусыг Авилгалд живүүлсэн бузарын********даа. Тэр малаас болж Монголчууд өндийхгүй маш их зовж амь зууж байнашдээ.

1  |  0
зочин(93.219.173.122) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг суллах нь бүү хэл насаар нь хорьж хөрөнгийг нь хураах ёстой. Монгол лусыг Авилгалд живүүлсэн бузарын********даа. Тэр малаас болж Монголчууд өндийхгүй маш их зовж амь зууж байнашдээ.

1  |  0
зочин(93.219.173.122) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг суллах нь бүү хэл насаар нь хорьж хөрөнгийг нь хураах ёстой. Монгол лусыг Авилгалд живүүлсэн бузарын********даа. Тэр малаас болж Монголчууд өндийхгүй маш их зовж амь зууж байнашдээ.

1  |  0
зочин(93.219.173.122) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг суллах нь бүү хэл насаар нь хорьж хөрөнгийг нь хураах ёстой. Монгол лусыг Авилгалд живүүлсэн бузарын********даа. Тэр малаас болж Монголчууд өндийхгүй маш их зовж амь зууж байнашдээ.

1  |  0
car(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ene humuuc choudahaa bolioz ee baichingiin bulan nurcan bachingaar izmeer um ter terbumaar teriin ard irgediin eh ornii bajlgaar bajgigzidaa chalgamaar um gadaadad danctai garz amidarz baigaa humuuciig chalgamaarum

1  |  0
ffff(180.235.176.179) 2025 оны 03 сарын 13

enhbayariig sulla aa****hulgaichuudaa

1  |  0
bud(81.190.60.217) 2025 оны 03 сарын 13

ham hereg odoo ongorloo daraa ni duu tegeed l urgelzlel.......

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

enhbayariig sulla aa

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

enhbayariig sulla aa

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

enhbayariig sulla aa

1  |  0
Zochin(69.143.165.17) 2025 оны 03 сарын 13

Zev ho .jinhene er hun bna .

1  |  0
mongol hun(69.143.165.17) 2025 оны 03 сарын 13

tanai sonin yamar hudal um bichdeg um be. setguulch guai arai barimtgui gutgeleg bichsen bna. Naad halit mulit bichlegiig chini unshaad oilgohod berh l um . jaahan barimttai um bich !!!

1  |  0
Top