Аварга Н.Түвшинбаярын кимоно хоёр сая төгрөгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн өмсөж байсан кимоногоо дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Учир нь хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр болсон юм. Тэгвэл энэхүү дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авна. Олимпийн аварга өөрийн цагаан өнгө бүхий кимоног нэг сая төгрөгөөр эхэлж дуудаж байгаа.  Хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол төд удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирсэн хэмээн тэрээр өөрийн твирттер хуудсаар бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top