“Амьдралын ээдрээ” киноны "Инха"-гийн дүрээр манай үзэгчдэд танил болсон жүжигчин И Бён Хон, Холливудын дур булаам жүжигчин Кэтрин Зета Жонстой хамт “ELLE” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэд хамтдаа хоёр ч уран бүтээлд тоглож байсан төдийгүй загварын шилдэг сэтгүүлийн нүүрийг чимсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа юм.
Тун удахгүй ирэх сарын 10-нд хуримаа хийх гэж буй жүжигчин Ин Ха буюу И Бён Хон хуримын өдрөө тэсэн ядан хүлээж буй нь ойлгомжтой. Түүний дурлалт бүсгүйгээр жүжигчин И Мин Жон тодорсон билээ.
Харин Зета-Жонсын хувьд нөхөр Майкл Дугластайгаа 1999 оны гуравдугаар сараас эхлэн үерхэж байгаад 2000 оны арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хот дахь Плаза зочид буудалд сүр дуулиантайхан гэрлэжээ. Тэд хоёр хүүхэдтэй.


Сэтгэгдэл ( 2 )
Zasvar ni arai l heterchihsen yum shig
Gar ni yun hiimel ym shig sonin garsiin eregteinh ni