НИТХ-ын дарга асан Т.Билэгт баривчлагдаж, Н.Энхбаярт холбогдох зарим хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлэл албаны эх сурвалжуудаас гарч байгаатай зэрэгцэн экс Ерөнхийлөгчийн гэрт АТГ-аас нэгжлэг хийв. Зүгээр ч нэгжлэг хийсэнгүй экс Тэргүүн хатагтайгаас мэдүүлэг авсны сацуу түүний эгчийн хүүхдийг баривчлан саатуулсан гэх мэдээлэл байна.
Тэгэхээр Т.Билэгт эрхэм хэргээ хүлээж эхэлсэн энэ үед эл үйл явдал болж байгаа нь шууд холбоотой эсэх дээр тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Ямартаа ч Т.Билэгтийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутган, сэжигтнээр тооцсон. Энэ асуудал дээр ч Т.Билэгт гэм буруугаа хүлээгээд байгаа гэх.
Тэгвэл Хяналтын шатны шүүхээс Н.Энхбаярт ял оноохдоо ТВ-9 телевиз болон Эрдэнэт үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэхтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалтай холбоотой хэргээр буруутгасан. Тэгэхээр Т.Билэгтийн гэм буруугаа хүлээгээд байгаа асуудлаар Н.Энхбаяр хэдийнэ ял зэм сонссон харагдаж байна.
Гэхдээ энэ тал дээр өөр шинэ мэдээллүүд гарах төлөвтэй байгаа. Эргэн мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 8 )
Enhbayar Bilegt hoyor chini neg teregnii hoyor dugui baihgui yudaa kkk
elbegee huuli vilshildgvi heseg shini delbertlee daamjirlaa odoo uah ve/
Naad Bilegtiinkhee jolooch bsan shar Ganboldiig ch shalgah heregtey. Ter nukhur huvidaa 2 bairtay bas 2 huuhed ni 1 dugeer surguulid yavdag. 8 dugaar angiin bolovsroltoy ekhnerni mergejliin hyanaltad baitsaagch hiideg geed zunduu NO zuvkhun joloochid ni l gehed bna..................
Umuursun utgatai comment uldeegeed bgaa humuusiig er oilgohgui yumaa hereg bol yaliig in uureh in zuiesnii hereg shd e
mongol uls gadnihani gar hul bolson aimshigtai mapihani gartsh orloo doo.
ardchilal gej yaragchilal bolson .yaj ene ugiig yag taaruulj olj helvee..jinhene ardchilal mgl-d bhgui.yaduu zuduu goloo zogooj amidarch bgaa ni 90% sh dee.