Ларс Баккстром бүрмөсөн буцлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Гадаад харилцааны сайд Л.Болд Финланд Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ларс Баккстромыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Л.Баккстром манай улсад Элчин сайдаар ажиллахдаа монгол-финландын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, түүнийг Элчин сайдаар ажилласан хугацаанд Финланд Улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар Монгол Улсад айлчилсан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд Улсад албан ёсны айлчлал хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэв.  

Сайд Л.Болд хоёр улсын хооронд ойн болон геологийн салбарт хамтын ажиллагаа түлхүү хөгжиж байгаа зэрэг бодит үр дүнгээ өгч буй ажлууд нь түүний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг уулзалтын үеэр дурдаж, Элчин сайдад талархал илэрхийлэн, түүний цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top