Н.Энхбаяр болон түүний худ С.Төмөрийнд юуны учир нэгжлэг хийж гэрийг нь битүүмжлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Монголд эмчлэгдэх найдвар тун бага болж, амь нас нь үхлийн ирмэг дээр ирээд байгаа гэх Н.Энхбаярын хэрэг дахин сэдэрч АТГ болон прокурорынхон энэ удаа даацтай мөрдлөг хийв бололтой. Ямартай ч өчигдөр АТГ-ынхан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаад гарахдаа хуванцар ногоон хайрцагтай зүйл авч гарсан бөгөөд микронд ачиж явах үед нь Н.Энхбаярын гэрийнх нь гадаа байсан намынхан нь явуулахгүй хэмээн замыг нь хааж зогссон төдийгүй хуванцар ногоон хайрцаганд юу авч явааг нь үзүүлэхийг шаарджээ. Харин тэдэнд хэлсэн тайлбараар бол бичиг баримтууд байгаа бөгөөд Н.Энхбаярынхаас өөр эд зүйлс аваагүй гэх.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынд хийсэн үзлэг нэгжлэгийн үеэр намынх нь нөхдүүдээс дотогш нэвтрүүлээгүй бөгөөд зөвхөн хамаатан садныг нь оруулна гэсэн тайлбарыг цагдаагийнхан хэлж байсан байна. Тиймээс О.Цолмонгийн эгч гэх хүн хүүгийнхээ хамтаар дотогш орж харин Хууль зүйн дэд сайн Э.Эрдэнэжамьян, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэрүүтэй нөхдүүд гэрийнх нь гадна зогсож байгаад явцгаажээ.  

Үүнээс гадна Н.Энхбаярын худ, том хүүгийнх нь хадам аав С.Төмөрийнд хүртэл нэгжлэг хийж сүүлдээ орон байрыг нь битүүмжилсэн хэрэг олныг гайхшруулсан юм. Яагаад худынд нь үзлэг шалгалт хийх болсон, ямар учраас битүүмжлэх болсон, эдгээр нэгжлэгийг яагаад нэг өдөр хийх болов гээд асуулт олон ч АТГ болон прокурор, цагдаагийнхан гээд аль нь ч хариу өгсөнгүй.

Н.Энхбаярын том хүү Батшугарын найз бүсгүй Дариймаагийн аав С.Төмөрийнх зайсангийн “Дөрвөн уулын хотхон”-д амьдардаг аж. Гэтэл тэднийд орж нэгжлэг хийх тушаал авсан АТГ-ын ажилтнууд гэрт орохдоо албан ёсоор бичиг баримтаа үзүүлж, учир начраа танилцуулалгүйгээр селасерийн дүрд хувиран хуурч байж гэрт нь нэвтэрсэн гэх.

 Тодорхой хэлбэл Төмөрийн эхнэр Долгормаагийн утас руу үл таних хүн залгаж “Гэрт чинь ус алдаад байна. Орж засах хэрэгтэй байна” хэмээн хэлж гэрт нь ороод нэгжлэг хийн битүүмжилж эхэлсэн байна. С.Төмөрийн гэргий Долгормаа руу залгаж ийн хэлсэн “хэргийн эзэн” нь АТГ-ын ажилтан н.Ууганбаяр гэгч аж.

Өдгөө энэхүү нэгжлэгийг хууль бус хэмээн хэлж байгаа хүн олон байна. Учир нь С.Төмөрийнхийг нэгжих үндэслэл байхгүй. “Дөрвөн уулын хотхон”-д байрладаг эл байр нь Э.Батшугарын найз бүсгүй Т.Даариймаагийн нэр дээр ч биш аавынх нь нэр дээр байдаг хэмээж байгаа юм.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хөлд чирэгдсэн С.Төмөрийнхөн гудамжинд гарахдаа тулсан ч, түүний  гэр орныг битүүмжилсэн нь ямар учиртай болох талаар ам ангайх хүн алга. Ерөнхийдөө албаныхан нууцалж байна гэж хэлж болохоор байна.

Харин энэ бүх “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” болсон Н.Энхбаярын гэрийг нэгжихдээ хөндлөнгийн ямар нэгэн гэрчгүйгээр нэгжлэг хийсэн бөгөөд гэргий О.Цолмонгоос мэдүүлэг, тайлбар авсан төдийгүй эгчийнх нь хүүг баривчилжээ.

НААДМЫН ДАРАА СУЛЛАГДАЖ МАГАДГҮЙ ХЭМЭЭЖ БАЙСАН Н.ЭНХБАЯР ЮУНД НАЙДАЖ ИЙМ “ЦУУ” ТАРААВ

АН-тай хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан МАХН-ынхан сүүлийн хэд хоногийн турш Н.Энхбаярыг суллах тухай асуудлаар “бор шувуу” нисгэсэн билээ. Тэдний нисгэсэн “бор шувуу”-ны хэлээр бол наадмын өмнөхөн юм уу дараа нь Н.Энхбаярыг суллаж магадгүй. Асуудал сайнаар эргэж байгаа гэж байсан юм.

Гэтэл наадмын маргаашнаас эхлээд АН-ынхан хэлсэн амандаа хүрч даргыг суллаагүй учраас МАХН-ынхан Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллаж буй хүмүүсээ татахаар боллоо гэх “шум”-ыг тараасан юм.

Үүнийг МАХН-ын нөхдүүд эрс үгүйсгэсэн боловч нам дотор нь ийм асуудал аль хэдий яригдаж бүр өнгөрсөн онд хүртэл Засгийг тараана гэх яриа гарч байсан юм. Ийнхүү Н.Энхбаярыг суллуулах асуудал талаар болж эхэлмэгц Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй нөхдүүд даргынхаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж үхлийн ирмэг дээр байна хэмээн мэдэгдсэн билээ. Түүний биеийн жин эрчимтэй буурч өдгөө 59-хөн кг жинтэй байгаа төдийгүй өвчин нь даамжирч монголд эмчлэгдэх ямар ч найдваргүй болоод байгаа гэх.

Харин олон хэлж улиг болсон энэхүү мэдэгдэл АТГ болон цагдаагийнханд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй бололтой. Юутай ч Н.Энхбаярын гэх хэрэг улам эрчимжиж ойр тойрны нөхдүүдийг нь ч гэсэн шалгаж эхэллээ.

Н.ЭНХБАЯРЫГ НАМАГТ УЛАМ ГҮН ШИГДЭХ ЭХ СУУРИЙГ “ӨӨРӨӨ БАРИВЧЛАГДСАН” Т.БИЛЭГТ ТАВИВ УУ?

Хоёр жилийн өмнөөс ор сураггүй алга болсон НИТХ-ын Тэргүүлэгчийн дарга Т.Билэгтийг эргэж ирэхийг хүлээж цөхсөн цагдаагийнхан олон улсын эрэн сурвалжлах цагдаагийн байгууллага болох интерполоор зарлуулаад тун удалгүй Т.Билэгт өөрөө холбоо барьж “Би өөрөө удахгүй яваад очье. Намайг битгий интерполоор эрэн сурвалжлаач” гэсэн хүсэлтийг тавьжээ. Тэр хэлсэн амандаа хүрч тун удалгүй эргэн ирсэн ч нисэх буудал дээр түүнийг цагдаагийнхан тосон авч байх ёстой газар нь хүргэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Билэгт анхныхаа мэдүүлэгийг өгөхдөө л Н.Энхбаярын хамсаатан байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээсэн гэх. Түүний эл хүлцэнгүй байдал, өгсөн мэдүүлэг нь Н.Энхбаярын гэх хэргийн олон сэжүүрийг тайлж тэрч бүү хэл худ С.Төмөрийнд нь үзлэг нэгжлэг хийхэд хүргэсэн байж болзошгүй юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

muuhai yumdaa bid chini bie biedee os sanahaar oluulaa biluu mongol hunii uujim setgel saruul uhaan haana bna

1  |  0
!(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

ATG gazar gej elbegdorjiin os honzongoo avdag gazar boljee. tegehdee tergui bugd l idej uusan baihad odii boltol zovhon enhbayartai zuuraldaad baidag. ter AN-n ued yavuulsan omch huvichlaliigshlagaach ee

1  |  0
!(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

ATG gazar gej elbegdorjiin os honzongoo avdag gazar boljee. tegehdee tergui bugd l idej uusan baihad odii boltol zovhon enhbayartai zuuraldaad baidag. ter AN-n ued yavuulsan omch huvichlaliigshlagaach ee

1  |  0
!(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

ATG gazar gej elbegdorjiin os honzongoo avdag gazar boljee. tegehdee tergui bugd l idej uusan baihad odii boltol zovhon enhbayartai zuuraldaad baidag. ter AN-n ued yavuulsan omch huvichlaliigshlagaach ee

1  |  0
!(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

ATG gazar gej elbegdorjiin os honzongoo avdag gazar boljee. tegehdee tergui bugd l idej uusan baihad odii boltol zovhon enhbayartai zuuraldaad baidag. ter AN-n ued yavuulsan omch huvichlaliigshlagaach ee

1  |  0
зочин(122.201.18.56) 2025 оны 03 сарын 13

зөв гоё гоё

1  |  0
Tomor(122.201.18.34) 2025 оны 03 сарын 13

4ulirliin tsertserleg sh dee

1  |  0
bi(202.131.235.211) 2025 оны 03 сарын 13

Yagaad zugeer ajlaa hiij bgaa humuust ingej saad bolood bdag bna negjee l bi shaadrlagatai bolood l hiij bgaa sh dee

1  |  0
unen(76.170.253.157) 2025 оны 03 сарын 13

ex orondoo uynd xar sanaj ard tumeneesee xulgai xiib. oordoo l bayn bol busad ni xamaagui ee gesen setgeleer toriin ajiliig xiideg xumuusiin gor ni garch baigaa yum. ixebchilen manai emee oboo nar l ix xulgai xiisen dee. yasan gej ex oron ard tumendee xar sanana be

1  |  0
irgen (27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

sain baina . avillagiin zagal-mailsan etseg mailvaa gej . EB-d bayar xurgii

1  |  0
Enkhbayar(202.179.13.181) 2025 оны 03 сарын 13

Enkhbayar doljen otvechatiza svoi postupki

1  |  0
Top