Адам Ламберт “Glee” олон ангит цуврал кинонд тоглохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

“American Idol” шоунаас дуу хөгжмийн ертөнцийн карейраа амжилттай эхлүүлсэн дуучин Адам Ламберт удахгүй “Glee” олон ангит цуврал кинонд дүр бүтээхээр болжээ. Энэ тухай залуусын төслийг зохиогч Райян Мёрфи мэдээллээ.

Одоогоор Ламберт хэний дүрд, хэдий хэр хугацаагаар тоглох нь тодорхойгүй байгаа аж. Өмнө нь “Америкийн шүтээн” тэмцээний Жессика Санчес энэхүү цуврал кинонд анх дүр бүтээж байсан юм. Харин дуучин Адам Ламберт хоёр дахь нь болж байна. “Glee 5” олон ангит цуврал кино есдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ шүү. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top