АН, Ерөнхийлөгч хоёр Н.Энхбаярыг молигодчихоод, “Эрдэнэт”-ийн луйврыг нь сөхөх гэж байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 18

Экс Ерөнхийлөгчийн эрүүл мэнд нь доройтоод тун хэцүү байгаа талаар намын нөхөр нь мэдээлэл хийгээд удаагүй байхад АТГ-аас Н.Энхбаярын өөрийнх нь гэр болоод, аав Б.Намбарынд нь, мөн хүү Э.Батшугарынх нь хадмын  гэрт нэгжлэг хийн, эхнэрийнх нь дүүг баривчлан хорьж асуудал олны анхааралд хүчтэй орж ирээд байна. О.Цолмонгийн дүү О.Мичидийн тухайд түүх соёлын үнэт үзмэрүүдийг хил давуулсан хэрэгт холбоотой талаар хэвлэлийнхэн бичиж байгаа. Харин Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн асуудал нь О.Мичидийн үйлдсэн хэрэгтэй гэхээсээ Америкаас ирээд сайн дураараа шахуу баривчлагдсан Т.Билэгтийн мэдүүлэгтэй илүүтэй холбогдох магадлалтай ч, өөр ч шалтгаанууд байхыг үгүйсгэх аргагүй байна. Олон жилийн турш Н.Энхбаярын хүн гэх тодотголыг зүүж яваа Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг  баривчлагдсан тухай мэдээлэл нь эксийг наранд гаргах сонирхол АН-ынханд лавтайяа алга байгааг харуулсан явдал болж харагдаад байна.  Ч.Ганзоригийн тухайд энэ оны нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Харин өөрийн хүсэлт, өвчин хууч гэдгийнх нь ард АН-д элсэж, Англид элчин сайдаар суух тохироо хийгдсэн гэх мэдээлэл байсан ч, өнөөдрийн тухайд нөхцөл байдал өөр болов.

АН түүнгүйгээр дутахгүй гэдгээ харуулан, нэгэн цагт экс МАХН-д хамгийн идэвхитэй хандивлагч явсан түүний но-г нь илчилж эхэллээ. Үүний цаана Экс Ерөнхийлөгчийг илүү удаан хорих зорилго байгаа ч байж болох. Ер нь бол ингэж харахад нөлөөлөх зүйлийг зарим нөхдүүд ч яриад байна. Тухайлбал, МАХН-ын гишүүн, хуульч Л.Эрдэнэтуулын ярьсныг иш татан хүргэе. Хэрэв энэ хүн худлаа ярьсан бол ингэж ярьсныхаа төлөө ч бас шалгагдах хэрэг гарах ёстой. Гэхдээ эрүүл саруул ухаантай хүний хэвлэлд өгсөн яриа гэдгийг зориуд тодотгоё. Тэрээр Э.Батшугарын хадмын гэрийг битүүмжилсэн нь дэндүү бүдүүлэг үйлдэл гэдгийг хэлээд Э.Батшугарын эхнэрийн ээж Ч.Долгормаа өөртэй нь утсаар ярихдаа “...Билэгт, хэн хэн ч гэнэ вэ баахан хүмүүсийн нэр хэлээд, тэдний эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор гэрийг нь битүүмжилсэн гэж байна.  Нарийн, хуулиар ярих юм бол Төмөрийн Дариймаа болон Энхбаярын Батшугар нар албан ёсоор гэр бүл болоогүй байгаа. Дундаас нь охин төрсөн ч гэрлэлтээ баталгаажуулаагүй. Тийм болохоор Долгормаагийн гэрт дайрч орон нэгжлэг хийж, гэрийг нь битүүмжилж байгаа нь бүдүүлэг гэхэд дэндүү бүдүүлэг үйлдэл. Өнөөдөр Н.Энхбаяр дарга бид хоёр, Ардчилсан нам болон Ерөнхийлөгчтэй ярьсан яриа байсан. Уг яриа хэлцлийг баримтжуулсан бичлэг ч байгаа. Н.Энхбаяр даргад эмчлүүлэх боломжийг нь өгнө, улмаар цагаатгах талаар ярилцсан. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тийм болохоор нийт Ардчилсан намынханд хандаж, та нар ичээч ээ хэлсэн ярьсандаа эр хүн шиг хүрээч ээ. Одоо бүр авгай хүүхэн, хамаатан садангаар нь оролдож байна. Тийм мундаг юм бол өөрийнхөө намын шалгах ёстой хүмүүсээ шалгаач гэдгийг л хэлмээр байна. хэмээн ярьжээ.

Тэгэхээр Л.Эрдэнэтуулын хэлээд байгаачлан АН-ынхан экс Ерөнхийлөгчийг цагаатгах тухай асуудлыг тулж суугаад ярилцсан нь үнэн юм бол чухам яагаад тохиролцооноос ухраад байна вэ гэдэг асуудал гарч ирж байна. МАХН-ын дотоодоос гарсан мэдээллээр  6 болон 7 дугаар саруудад Н.Энхбаярыг суллана гэх молигыг  АН-ынхан дараалан үмхүүлсэн гээд байгаа. Тэгээд МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Засгийн газар дахь зургаан сайдаа татахаар болсон гэх мэдээллийг гадагшлуулсан ч, тэр нь намын олонхийн санал байж чадаагүй гэдэг нь тодорхой болоод байгаа. Тэрчлэн Н.Энхбаярын МАХН үнэн хэрэгтээ АН-тай нялхарч “эцэг”-ийнхээ өр лүү өшиглөөд байгаа юм биш байгаа. Тэгээд л АН-ынхан Н.Энхбаярыг тэрчигт нь үдэх симфони найрал хөгжмийг үргэлжлүүлэн уянгалуулаад байгаа юм биш биз гэсэн асуулт тавигдахад хүрч байна. За ямартай ч Н.Энхбаярыг бүрмөсөн биш юмаа гэхэд урт хугацаанд зайлуулахын тулд том үндэслэлүүд хэрэгтэй.

 Тэгвэл өмнө нь хяналтын шатны шүүхээс үгүйсгээд байсан Эрдэнэтийн ган бөмбөлөгийн луйврын хэрэг энэ удаагийн хөзөр юм биш байгаа гэж харахад ч болохоор байна. Тэрчлэн ган бөмбөлөгийн хэрэг анх яригдаж байхад Ч.Ганзоригийг хорьж шалгаагүй хэрнээ Н.Энхбаярыг нэмж дахин буруутгах ажиллагаа явагдаад ирэхээр зэрэгцүүлэн барьж хорих нь анхнаасаа төлөвлөсөн сценарийн дагуух үйл ажиллагаа ч байж мэднэ гэсэн таамгийг дагуулна.

Өмнө нь Н.Энхбаярыг “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх зорилгоор их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэргээр буруутгаж байсан билээ. Ган бөмбөлөгийн шахааны наймаа гээд байгаа нь зэсийн хүдэр бутлах зориулалттай ган бөмбөлгийг ихэнхи нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шахаад дундаас нь их хэмжээний мөнгө унагадаг бол зарим нь бөмбөлөг нийлүүлнэ гэж мөнгө авчихаад мартчихдаг жишиг ч бас байж. Ган бөмбөлөгийн шахааны наймаатай холбоотойгоор улстөрчид Эрдэнэт Үйлдвэрт 90 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэгддэг. Харин энэ мөнгөний тодорхой хэсэг нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой аж.

Улстөрчдийн халаасных болох компаниуд  “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал нийлүүлэх гэрээ хийн урьдчилгаа мөнгөө аваад мартчихсны бодит жишээ нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг  "Henlon", "Great Global international" компаниуд аж. Эдгээр компаниуд нь  Н.Энхбаярын Ж.Мягмаржаргалтай хамтран  хийдэг бизнес аж.  Тэрчлэн Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт бичигдсэнээр Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон гэж байсан юм. Тухайлбал, "Henlon" компанийн хувьд 2005 оны 3 сарын 24-ний H-L-240305 тоот гэрээгээр 1.337.240, сая ам.доллар, 2006 оны 6 сарын 23-ны H-L-240606/05-327   тоот гэрээгээр 439130.07 ам.доллар, “Great Global international" компани нь  2007 оны 10 сарын 24-ний 2007\05-581 тоот гэрээгээр 1.580.000 сая ам.доллар гаргуулсан гэх. Гэсэн ч ган бөмбөлөг нийлүүлэх үүргээ умартан Эрдэнэт үйлдвэрт гурван сая гаруй ам.долларын хохирол учруулжээ. Гэхдээ энэ гэрээнүүд Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал байх үед хийгдсэн гэдгийг тодотгох хэрэгтэй. Харин энэ өрийг нь  "Эрдэнэт үйлдвэр" компанийн хуулийн хэлтэс "Төлөгдөх боломжгүй" өр гэдэгт оруулаад хаях үед Ч.Ганзориг Эрдэнэтийн захирал болсон байж.

Тэгэхээр өмнө нь шүүхийн шатанд бүрэн дүүрэн нотлогдож чадаагүй эл хэргийг одоо хангалттай үндэслэл болгохын тулд хамтран үйлдсэн этгээдийн амыг асуух хэрэг гарсан байж болох. Тэрчлэн Ч.Ганзориг энэ мэт луйварт нь гар бие оролцсоноо хүлээвэл экс Ерөнхийлөгчийн наранд байх цаг хугацаа бүр л алсрана гэсэн үг.

Э.Болор

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shudarga(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ashgvi dee dorligjaviin erdenetees hulgailsan sauy dolloriig shalgahnuu.

1  |  0
irgen(103.11.195.167) 2025 оны 03 сарын 13

Eeljit tarhi ugaalt ehelj baigaa yum bish uu

1  |  0
shudarga bail daa(202.179.11.70) 2025 оны 03 сарын 13

enhbayr unheer sain hun baij dee mongol ymar ih urtei bailaa tuuniig tseglej chadsan bizodoo tuunees ih urtei bolson shuu dee tuuniig hen tuluh be ard tumen bid l tulun shuu

1  |  0
shudarga bail daa(202.179.11.70) 2025 оны 03 сарын 13

enhbayr unheer sain hun baij dee mongol ymar ih urtei bailaa tuuniig tseglej chadsan bizodoo tuunees ih urtei bolson shuu dee tuuniig hen tuluh be ard tumen bid l tulun shuu

1  |  0
shudarga bail daa(202.179.11.70) 2025 оны 03 сарын 13

enhbayr unheer sain hun baij dee mongol ymar ih urtei bailaa tuuniig tseglej chadsan bizodoo tuunees ih urtei bolson shuu dee tuuniig hen tuluh be ard tumen bid l tulun shuu

1  |  0
sdfsdf(65.49.2.182) 2025 оны 03 сарын 13

commentoruudad helehed ulsaas mungu ideegui bol ta bidnii ireedui hoich iluu gereltei baih baisan

1  |  0
ганаа(202.179.10.38) 2025 оны 03 сарын 13

Монголчууд минь дээ Бид цус сорогч шиг нэгнээ хэмлэж амьдармааргүй л байх юм даа Бид хэзээнээс ингэж хүний мууд дурлаж хэн нэгнээ ядарч явахад нь түүнээс нь таашаал авч инээж хөхрөлддөг болчихов доо ЭнэМонголын эмгэнэл юм шүү Дээр доргүй л хууль ярисан улс Бид энэ гарсан хуулиудаас илүү монголчуудын ёс заншил гэж бичигдээгүй том хуультай ард түмэн Энэ сэтгэгдэл бичиж байгаа зарим хүн яасан их бахдалтай байх юм бэ Бид энэ хавиар Энхбаярыг муу хэлсэн хэлээгүй тэр хүн чинь эрх чөлөөгүй л байгаа шүү дээ Одоо тэгээд яахав Бүр үхүүлэх үү Бид ийм сэтгэлтэй байвал бидний үр хүүхэд яана аа Хүүхэд болгон интернэтээр орж байгаа гэдгийг мартаж болохгүй шүү Миний хувьд өөрөө алдаж эндэж явсан болхоор хүний мууд дурласан хүнд үнэхээр дургүй Хүмүүс минь ядарч яваа нэгнээ хайрлая л даа Болох уу Энэ хүн та бидний төлөө Монголын төлөө маш их зүйл хийсэнийг ийм амархан мартаж болох уу

1  |  0
зочин(122.201.18.182) 2025 оны 03 сарын 13

гоё шүү ингээд цаашаа ухаад байвал их юм бий дээ авилгын загалмайлсан эцэгээ бүрэн гүйцэт дарж аваагүй цагт бусды нь яах ч юм билээ дээ

1  |  0
z(103.11.195.137) 2025 оны 03 сарын 13

zohih uilee edleh n shudarga yosond niitsene

1  |  0
Догмид(112.72.12.41) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг суллачихвал сонгуульд өөрөөс нь хол тасархай түрүүлчихнэ гэж Элбэг үнэн айж байх шив. Ха ха.

1  |  0
б(202.170.80.37) 2025 оны 03 сарын 13

энхбаярыг бүү сулла төр самарна шүү

1  |  0
Top