Монгол Улсын ололт амжилтыг өндрөөр үнэлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Монгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Херман Ван Ромпуйд бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Элчин сайд Х.Даваадорж Ерөнхийлөгч Херман Ван Ромпуйд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлж, таатай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсаныг уламжлав.

Ерөнхийлөгч Херман Ван Ромпуй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж буйгаа уламжлахыг хүсээд ардчилалыг төлөвшүүлэх болон эдийн засгаа хөгжүүлэх талаар Монгол Улсын олсон ололт амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр Европын Холбоо, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжихийн хэрээр  Европын Холбооны бүрэн хэмжээний төлөөллийн газрыг Монгол Улсад бий болгох шаардлага нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Х.Даваадорж манай улс Европын Холбоог “гуравдагч хөрш”-өө хэмээн үздэг бөгөөд ойр дотно харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт бататган өргөжүүлэхийн төлөө байдаг. Монгол Улс, ЕХ-ны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн боломжийг нээлээ гээд удахгүй болох Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хамтарсан Хорооны хуралдаан харилцаа, хамтын ажиллагааны гол чиглэл, салбарыг тодорхойлон эл хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Херман Ван Ромпуй Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд баяр хүргээд ажлын амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99945545(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ОХУ-н Их Дээд сургуульд нийгэм эдийн засаг төмөр зам анагаах техникийн чиглэлийн 300 гаруй мэргэжлээр суралцуулна. Надежда боловсролын төв 9994-5545 8812-9345 9661-5545

1  |  0
99945545(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгалдал

1  |  0
99945545(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгалдал

1  |  0
Top