Дачан Чолоштой уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 20

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Европын Холбооны Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн сайд Дачан Чолошийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кэтрин Эштоны Монголд хийсэн айчлалын үр дүн, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилт болон удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулагдах  Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 15 дугаар хуралдааны бэлтгэл ажил зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа асуудлаар ярилцаж, санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top