Селена Гомез төрсөн өдрөөрөө ”зад шоудна”

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Диснейн од Селена Гомезийн 21 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр АНУ-ын Техас мужийн Гранд Прэйри хотод 1992 оны долдугаар сарын 22-нд мэндэлжээ. Түүнийг бага байхад тэднийх Нью-Иорк хотоос Техасын Прайри руу нүүсэн бөгөөд Селенаг 16 нас хүртэл нь тэднийх цалингаас цалингийн хооронд л амьдардаг энгийн нэгэн айл байсан юм. 
Түүний эцэг нь Мексик гаралтай Америк хүн бол харин эх нь Итали гаралтай. Түүний төрсөн эцэг эх нь таван настай байхад нь салсан бөгөөд тэр ээж дээрээ өссөн аж. Мексик гаралтай дуучин бүсгүй 2002 оноос хойш хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм. Түүнээс “ET Canada” сэтгүүлийнхэн төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэх талаар асуухад тэрбээр “Би бага хэмжээний үдэшлэг зохиох төлөвлөгөөтэй байгаа. Миний гэр бүл Техасаас ирж үдэшлэгт минь оролцох болно. Мөн Лос-Анжелос дахь найз нөхөд минь хүрэлцэн ирнэ” гэжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top