Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь үнэлж дүгнэх аргачлал, урамшуулах арга хэлбэрийн талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүүгээр ахлуулж, Зөвлөлийн Ажлын албаны ажилтнууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, нийслэл дэх Салбар зөвлөлийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байгаа аж.
Иймд яам, агентлагийн дэргэдэх болон аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нар Салбар зөвлөлийг чадавхижуулах дунд хугацааны хөтөлбөрийн төслийн талаар төрийн албан хаагчид, бусад сонирхогч этгээд хэн боловч саналаа Төрийн албаны зөвлөлд 8 дугаар сарын 1-ний дотор саналаа өгч болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )