Диснейн од дуучин Селена Гомесийн төрсөн өдөр өчигдөр болж, төрсөн өдрийн баяраа найз нөхдийн хүрээнд нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр 21 нас хүрч байгаа бөгөөд энэ удаагийн төрсөн өдрийн баяраа найзуудтайгаа хамт хэрхэн тэмдэглэснээ тайлагнан, "Birthday" видео бичлэг бэлдсэн байна.
Энэ өдрөөр өөрийнхөө хүссэн бүхнийг хийхийг зорьж буй талаар сэтгүүлчдэд хүртэл дуулгаад амжжээ. Селена "Би 21 насны төрсөн өдрөө та нартай бүгдтэй нь хамт тэмдэглэмээр байна. Иймээс бид энэ видео бичлэгийг хийж, баяр цэнгэлээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа юм. Та нарынхаа дэмжлэг, хайранд их баярлалаа. Та бүхэндээ их хайртай шүү" хэмээн баярын видеогоо интернэтэд тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )