Жүжигчин О.Долгор төрснөөс хойш долоон кг хаяжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

“Үл таних эмэгтэй” уран сайхны киногоороо олны танил болсон залуу жүжигчин О.Долгор, хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байгаа билээ. Гэсэн ч тэрбээр хүүхэд асрагч хийж гэртээ удаан суухыг хүсээгүй бололтой ажилдаа эргэн оржээ. Одоогоор “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, реппер Жи нартай цуг “Милл” кино студийн бүтээж буй инээдмийн кинонд тоглож байгаа аж.

Тэрбээр нярайлаад удаагүй байгаа ч өөрийн биеийн галбираа алдаагүй, жингээ тун сайн барьсан гэнэ. Жирэмсэн болсныхоо дараа 13-14 кг нэмсэн жүжигчин О.Долгор төрснөөсөө хойш долоон кг-ыг хаяжээ. Харин түүний ийнхүү турж, хэвийн байдалдаа эргэн орсон нууц нь зөвхөн ус уусных гэнэ. Учир нь түүний ээж эрүүл хооллолтыг эрхэмлэдэг учир охиндоо усыг бага багаар маш сайн уух хэрэгтэй хэмээн захидаг аж. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонжигч (202.72.245.86) 2025 оны 03 сарын 13

сайхан эмэгтэй

1  |  0
zochin(124.158.125.122) 2025 оны 03 сарын 13

butsalsan us uugaad uu.odort ymar hemjeetei ve bi turah chin huseltei bna.odoo odort 1tsag 30min.t dasgal hiij bgaa.odor tsainii tsagaaraa hooloo ideed.vdees hoish ym idehgui bgaa.us tarag geh met

1  |  0
Close menu