Кимоногоо “худалдсан” Н.Түвшинбаярын тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Бээжингийн олимпоос жүдо бөхийн төрлөөр алтан медаль, Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж амжилтаа баталгаажуулж чадсан Булган аймгийн Сайхан сумын харъяат Найдангийн Түвшинбаяр аварга маань энэ жил тун сайхан наадлаа. Аймгийн арслан цолтой байсан тэрбээр энэ жилийн Улс хувьсгалын 92 жилийн ойн бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын Харцага цол хүртсэн билээ. Тэрбээр энэ бүх амжилтад хүрэхдээ хөл, гараа нэг бус удаа хугалуулж, Америкт өндөр үнээр эмчлүүлж ёстой л нэг жаргал, зовлонгийн амтыг мэдэрсэн нэгэн. Ингээд та бүхэндээ Н.Түвшинбаярын талаарх 20 комментийг хүргэе.

 

  1. Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрбээр эхээс долуулаа. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай аж.
  2. Жүдо бөхийн спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэжээ.
  3. Тэрбээр гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл болсон.
  4. Н.Түвшинбаяр нь "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
  5. Тэрбээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн юм.
  6. Түүнчлэн тэрбээр “Лондон-2012” олимпоос 21 дэх медаль буюу мөнгөн медалийг эх орондоо авчирч монгол түмнээ баярлуулсан. Тамирчин, аварга хүн ямар байдгийг дөрвөн жилийн мөчлөгт дахиад харуулсан, олимпийн хос медальт Монголын анхны тамирчин болсон.
  7. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой тэрбээр саяхан болоод өндөрлөсөн Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар начин цолны болзол хангасан. Ингээд олимпийн аваргыг даян аварга Г.Өсөхбаяр амлан авч барилдсан. Харин аварга Г.Өсөхбаяр тахимаа өгснөөр Н.Түвшинбаяр улсын харцага цолны болзол хангаж зон олноо баярлуулсан.
  8. Өдгөө Олимпийн хос медальтай Харцага маань нэгэн ухаалаг шийдвэр гаргаж, хүнд өвчинд нэрвэгдэн Солонгост эмчилгээ хийлгэж буй бяцхан охин Б.Тананд өгөөмөр гараа сунгахаар шийджээ.
  9. Аваргыг охинд туслахаар Олимпийн алтан медаль хүртэхдээ өмсч байсан тэр их од хийморь шингэсэн, буян хурсан /монголоор бол зодог, шуудаг/ кимоногоо ийнхүү дуудлага худалдаагаар худалдах болсон нь монгол түмний сэтгэлийг эрхгүй хөдөлгөсөн юм.

10.  Өнөөдөр бид морь мал, үнэтэй машин, хуучны эд агуурст хичнээн олон зуун саяар нь мөнгө цацдаг бэлтэй нэгний тухай өдөр тутам л сонсдог. Харин төр түмнийхээ хайр хишгийг хүртэж, улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд олонтаа өргөж, төрийнхөө далбааг өндөрт мандуулж, төрийн дууллаа олонтаа эгшиглүүлсэн одтой, хийморьтой шинэхэн Харцага маань чин сэтгэлээсээ бяцхан охинд туслаж байна.

11.  Танан охины аав Банзрагч даруухан аваргын маань энэхүү буяны үйлсийн талаар мэдээгүй байжээ. Харин Японы сүмогийн 68 дахь Их аварга Асашёрюүгийн гарын алганы хээг 2004-12-25-нд Шинэ жилийн баяраар авч байсан бөгөөд өдгөө гэрийнхээ хойморт залж, олон жил хэвээр нь хадгалж ирснээ санав.

12.  Хайртай охиноо хөрст дэлхий дээр хүн шиг амьдруулах чинхүү хүсэлдээ автсан Танан охины аав Банзрагч аваргыг кимоногоо дуудлага худалдаагаар худалдаалж буйг сонсоод баярласан сэтгэлээ илэрхийлж, Их аварга Асашёрюүгийн гарын алганы хээг мөн охиныхоо эмчилгээнд зориулан дуудлага худалдаанд оруулах санаа төржээ.

13.  Тиймээс Олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоно, сүмогийн Их аварга Д.Дагвадоржийн гарын алганы хээг хамтад нь дуудлага худалдаанд оруулжээ.

14.  Сумогийн Их аваргын хоёр гарын алганы хээг тус бүр 500 мянган төгрөгнөөс эхлэн дуудахаар боллоо.

15.  Дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үргэлжлэх бөгөөд олимпийн аварга өөрийн цагаан өнгөтэй  кимоногоо нэг сая төгрөгөөр эхэлж дуудсан юм.

16.  Олимпийн аваргийн цагаан өнгөтэй  кимоно нэг сая төгрөгнөөс эхлэн дуудагдсан бол одоогийн байдлаар 3,5 сая төгрөгийн үнэд хүрээд байгаа аж.

17.  Монгол түмэн бөхдөө хайртай. Тэгвэл бидний дундаас төрсөн Н.Түвшинбаяр хүү өөрийнхөө хүүхэд шиг өвчинд шаналсан бяцхан охинд туслаж буй нь ямар хүн чанартай бөх болохыг нь харуулж буй юм.

18.  Амьдралдаа хүн хэдий чинээ буян хийнэ төдий чинээ түүний амьдрал хийгээд ирээдүй хойч үе улам сайхан, гэрэл гэгээтэй явдгийг түмэн олон мэднэ.

19.  Аваргын маань санасан бүхэн сэтгэлчилэн бүтэж, ажил үйлс нь үргэлж өөдөө дэвших болтугай.

20.  Тэрбээр жаргал зовлонгийн амтыг мэдэрсэн уужуу сэтгэлтэй ухаантай бөх.


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nairaachin jujigchin(103.11.195.252) 2025 оны 03 сарын 13

Nairaagaar harstaga avaad aimgiin naadamd bilhhaitsaj 4 davdag baih hereg baigaa ch yum uu.

2  |  0
otgoo (202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

tubshin bayr nadad l lab tuslahguin bna lee bi oorinhoo toloo hereg bolgon taksi holslood anhni saihni naadamd odorjin huleej oroi hird oorin garaar bsn zuilee naadamchdin omno garduulaad baraagui shuu odoo boltol haidaj huleedeg nas guitsehgyi baih gehdee ymig yaj medeheb dee

2  |  0
GANBAA(103.11.195.162) 2025 оны 03 сарын 13

SAIN BN2 AVRAGDA CHAASHDIIN AMIDRALD AMJILT HUSII.

2  |  0
judo demjigch(82.145.216.28) 2025 оны 03 сарын 13

Good and big champion! Amjilt khusie ! Chi shuu!

1  |  0
Top