Мөрөн хот Германы Барут/Марк хоттой түншилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Болор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид болон Бранденбург муж улсын Барут/Марк хотын дарга П.Илк зэрэг албаны хүмүүсийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Мөрөн сум, Барут/Марк хот хооронд тогтоод байгаа түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.

Элчин зөвлөх монгол-германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдаж, 2014 онд болох хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд анхаарч ажиллаж байгаа талаар дуулгав.

Мөрөн хот Барут/Марк хотын хооронд гурван жилийн өмнөөс энэхүү шууд түншлэлийн хамтын ажиллагаа тогтоож, хоёр тал олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд  Барут/Марк хотын дарга П.Илк тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 8 дугаар сард Мөрөнд зочлох ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишиг(66.181.161.89) 2025 оны 03 сарын 13

Nice

1  |  0
Hhhh(122.201.18.172) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie

1  |  0
Top