Анхан шатны шүүхээс 10-14 жилийн ял сонссон МИАТ-ийн экс удирдлагууд давж заалджээ. Тэгэхээр давж заалдах шатны шүүх нэр бүхий зургаан хүний гомдлыг 30 хоногт багтаан хэлэлцэх юм. Сануулахад, шүүхээс ял сонссон этгээдүүдийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлээд байгаа. Тухайлбал, Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгосон байгаа. "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг гаргасан. Мөн Ц.Орхоны онгоцны тийз борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Томас Эйр” компанийн компанийн 50 хувь, Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн машин, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргасан. За харин МИАТ компанид учирсан хохирол гэгдэх 9.3 тэрбум төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон 6 этгээд тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, МИАТ компанид олгуулахаар болоод байгаа юм.
Сая өгүүлсэн “Томас Эйр” компанийг Ц.Орхон Ч.Хоролсүрэн нар 2011 онд үүсгэн байгуулсан байдаг. Тэднийг гадаад руу гуйвуулсан гэж зальдсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэж эх сурвалжууд өгүүлдэг юм. Тэгэхээр шүүх Ц.Орхоны мэдлийн 50 хувийг улсын орлого болгоод Ч.Хоролсүрэнгийн мэдлийн 50 хувийг эзэнд нь үлдээж байна уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байгаа. Мөн Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын орлого болгохоор шийдвэрлээд байгаа гэдэг дээр ч яригдах зүйлс чамгүй бий.Учир нь Ч.Хоролсүрэнгийн тус компанид эзэмшдэг хувьцаа ҮХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг гэх мэдээлэл байдаг бол бас эсрэгээрээ Ч.Хоролсүрэн баригдахаасаа өмнө "Монголиан эйрлайнс” компанид эзэмшиж байсан хувьцаандаа хөдөлгөөн оруулсан гэх мэдээлэл байдаг.
Тэгэхээр эл хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүх дээр өнгөө хувиргах уу гэдэг асуудал мэдээж анхаарлын төвд байгааг тодотгоё.

Сэтгэгдэл ( 10 )
122.201.18.44-d sain sonsМалаа үр хүүхэдүүд ар гэрийхэн нь татвар төлөгчдийн хулгайн мөнгөнөөс идэж ууж бааж шээсэн болхоор.Одоо өөрсдөө хөдөлмөрөөрөө мөнгө ол гэж шүүхийн шийдвэр гарсан байна Эргүү мал минь эсвэл чи Үр Төл нь болооод боож үхэх гээд байна уу.
end setgedel bichich gga hvvvs uursnuu yuch medhgvi baij jhvnii bichsen yumiig bitgii shvvmjilj baidaa chaddag yum bol uursnuu olood bichdee er ni ed nar eh ornoo huddaldaj mungul olj baival mongol uls hamaagvi gej boddog hvmvvs shvv dee 3 ve ideed brhgvi hurungu shvv ene mungu yamar avsandaa orohdoo chi bayan hvn gej uur yanziin goe uhel baidaggvil bhgvi yu bvgdl adilhan shoroondl orno shvv
энэ хүмүүс яахав шоронд ордог юм байж цаана нь байгаа ар гэр үр хүүхэд нь ямар буруутай гэж гэр орон өмч хөрөнгийн хурааж аваад гудамжинд гаргах гэж үү шүүгч нь ямар иолгой нь эргэсэн усан тэнэг амьтан байдаг байнаа хүүхдүүд нь ядаж сурдаг байлгүй өөрөө хүүхэд эхнэр нөхөргүйюм шиг аашилдаг байн ш дэ лалар чинь
ulsyn yum khul;gailchikhaad uursdiiguu ikh bayan geji bodoji baisan baikh daa pizdanuud
гахай гэж бодож байна :P