Ж.Сүхээ Сарыбай Кайратад хуулбар гардуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Монгол Улсаас БНКазУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ шинээр үүрэгт ажилдаа орж буйтайгаа холбогдуулан тус улсын Гадаад харилцааны дэд сайд Сарыбай Кайраттай уулзаж Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top