Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар эрх чөлөөт нэгэн боллоо. Хэдхэн хоногийн өмнө АТГ-аас Н.Энхбаяртай холбоотой хэд хэдэн газар нэгжлэг хийж сүрийг бадруулахад “экс”-ийг дахин намнах сонирхол байна уу гэх хар хэн хүнд төрж байсан бол, тэр нь эсрэгээрээ үр дүнг дагуулав. Ер нь тэдгээр нэгжлэгүүдтэй зэрэгцэн МАХН-ын гишүүн, хуульч Л.Эрдэнэтуул нарын нөхдүүдийн амнаас унасан үгс эрхгүй анхаарал татаж байсан билээ. Л.Эрдэнэтуул хэлэхдээ “... Н.Энхбаяр дарга бид хоёр, Ардчилсан нам болон Ерөнхийлөгчтэй ярьсан яриа байсан. Уг яриа хэлцлийг баримтжуулсан бичлэг ч байгаа. Н.Энхбаяр даргад эмчлүүлэх боломжийг нь өгнө, улмаар цагаатгах талаар ярилцсан. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тийм болохоор нийт Ардчилсан намынханд хандаж, та нар ичээч ээ хэлсэн ярьсандаа эр хүн шиг хүрээч ээ. Одоо бүр авгай хүүхэн, хамаатан садангаар нь оролдож байна. Тийм мундаг юм бол өөрийнхөө намын шалгах ёстой хүмүүсээ шалгаач гэдгийг л хэлмээр байна.” хэмээн ярьсан билээ.
Сонирхолтой нь талуудын хооронд ийм яриа болсон тухай асуудал сөхөгдөөд хэдхэн хонож байхад Ерөнхийлөгчийн уучлал үзэглэгдэв. Ямартай ч Л.Эрдэнэтуулын хэлсэнчлэн АН-ынхан экс Ерөнхийлөгчийг цагаатгах тухай асуудлыг тулж суугаад ярилцсан нь үнэн юм бол, тэд тохиролцооноосоо ухрах оролдлогыг ч бас хийсэн харагдаж байгаа. МАХН-ын дотоодоос гарсан мэдээллээр 6 болон 7 дугаар саруудад Н.Энхбаярыг суллана гэх молигыг АН-ынхан дараалан үмхүүлсэн бөгөөд МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Засгийн газар дахь зургаан сайдаа татахаар болсон гэх мэдээллийг өгч байсан. Гэхдээ энэ санал дээр эргэлзээ үүссэн нь дараа нь тодорхой болсон юм.
Харин одоо Н.Энхбаяр наранд гарлаа. Сануулахад, экс Ерөнхийлөгч өнгөрөгч дөрөвдүгээр сард ялаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Эрүүл мэндийн яам, Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан хүсэлтдээ ““Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын хувьд удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж, намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна.
Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг харгалзан үзэхийг хүсч байна. Н.Энхбаяр” гэсэн байсан.
Харин прокурорын газраас түүний хүсэлтийг хянаж үзээд ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд заасан шаардлаг а хангаагүй байна гэж үзсэн.
Н.Энхбаярын намын гишүүн, УИХ-ын О.Баасанхүү экс Ерөнхийлөгчийг суллах боломжийн талаар өнгөрөгч онд ярихдаа “Бид эхний ээлжинд Нийт шүүгчдийн хурлаар оруулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандана. Мөн цагаатгалын комисст хандана. Цагаатгах бололцоо нь бол энэ улс төрийн хэрэг. Хүний эрхийнхэн энэ бол улстөрийн хоригдол мөн гэдгийг тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалт үзүүлэх ч гарц бий. Н.Энхбаяр Ерөнхийлөгч намайг уучлаач гэж царайчилж явахгүй байх. Харин миний хувьд улс төрийн хоригдол мөн учраас цагаатгалын комисс шийднэ. Цагаатгах гарц бий” гэж байсан.
Тэгэхээр Н.Энхбаяр уучлал гуйж царай алдаагүй ч, Ц.Элбэгдорж түүнийг уучилчихлаа. Ард нь ямар тохироо байгаа нь удахгүй тодорхой болох биз.

Сэтгэгдэл ( 15 )
enhbayar bol mongol tumnii emgeneliin ehlel mun.
dahij mongoliin*****enhbayar shig virus buu orj ireesei.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ОЛОН ААВЫН ХҮҮ ЭЭЖИЙН ОХИН ГЭЭД САНААНДГҮЙ ХЭРГЭЭС ЯЛАА ҮҮРЭЭД ЯАВЖ БАЙГАА АРД ИРГЭДИЙН ДУНД АСАР ИХ ХҮЛЭЭЛТ БАЙГАА
heree hereeniihee hariig gaihab gedeg chig terd garz bajgigzidaa jag z zadahgui baigaa bis deeeruul caruul baih heregtei man ene huneer dutcan ni unen chuu
shaal t1um bichih gej deer buun aldaa.ene bichsen zuilee hun gyai ta ynshaad uz.Byambasuren gyain yariltslagiig ynshij bhad enhbayr gedeg huniig erun hilogchiin songyylid oroltsyylahguin tyld gemt heregten bolgoj araar ni gadniihantai niilen OT gereeg mongold ashigui geer batalj uursduu dyndas ni ashig hurtsen ni todoos tod bnlee.iim hydal hugiin um bichij yanaa.Er ni mongolchyydiin yaridag 1chuhal ug bol heeriin chonotoiniilsen geriin nohoi chononoos doloon dor ayultai gedeg bhaa?!hen heeriin chonotoi niilen adgyysan turhtei bolj byu ni buhend barag il bolchood bn.Mongoliin bayalag mongolchyydiig bish hariinhan bolon tedentei niilsen mafijsan oligarhiydiin hool bolj bgaa ni todoos tod bhad bid ylam eb negdletei bolj bie bienee barij ideh bish urubdun enerch uud nitatah tsag ni irsen...
Хичнээн тарган цатгалан сайхан хүн байлаа. Бараг амьд араг яс болсон байна шүү.
Enkbayar turiin iveeleer garsandaa bayarlah l heregtei baihgvi yu. Tvvnii haan shig duraaraa zagnaj baisniig bvhii l hvn medej baigaa.Gehdee turiin tuluu zvtgej baisan ve bii ch nuhud n nohod bolj davruulj iim bolgosoon. Elbegdorjiin huvid er zorig gargaj 1 hvniig vhlees avarlaa.Odoo Enkhbayar olon yum yariahiin orond bie bodson n deer dee.
amidraldaa gantss udaa ch gesen helsendee hurlee dee
ingeh bsn yum bol Udwaliig songododg yum bga biz de. Ter awilgachdiig hunii uuriin gehgui bariad shuugeed Enhbayariin araas yawuulaad bai gj songoj baihad. Loitson yum aa.
urvagsh hujaa enhsaihan odoo yuj nvvriig ni harna
Өгөөмөр байх нь зөв. Элбэгдорж ерөнхийлөгч зөв юм хийлээ. Харин Н.Энхбаяр тодорхой сургамж авсан байх гэж найдаж байна. Гэхдээ ард түмэн хэн нь хэн бэ? гэдгийг эрхбиш ялгах байлгүй дээ. Санаа зоволтгүй.
Ноён урваач нохой шарваач. АТГ хүний гар хол утасан хүүхэлдэй болохоо болил доо
Эби дарга арчаагүй л юмс хийлээ дээ Хүнээр ингэж наадаж болохгүй дээ Э мэдээж Э даргаас хариугаа авах биз яана даа.МГЛ төр минь ариун байг
Арчаагүй л юм даа өрсөлдөгчөө Шоронд далд хийж байж нэг юм ялаад дараа нь суллах явдал нь. Сайхан эр улс шиг үзээд ялсан бол их л зүгээр дээ Э нэртэй ерөнхийлөгчийн ингээд карьер дуусваа гэж.