Н.Алтанхуяг: “Хааны эрэлд”- Цэнхэр дуулгатан, энхийг сахиулагчдын эгнээг өргөтгөж, чадамжийг нэмэгдүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 03

“Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч адмирал Самуэль Жэй Локлир, АНУ, ИБУИВУ, БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар, БНЭУ, ХБНГУ, Канад Улсын элчин сайдын орлогч нар болон ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНЭУ, Канад улсуудын Батлах хамгаалахын атташе нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлогыг баримталж, дэлхийн улс орнуудтай харилцан эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байна. Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх эгнээнд явж, чухал үүрэг гүйцэтгэж байгаа салбар бол батлан хамгаалах салбар юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө” санаачлага хөтөлбөртэй хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль цэнхэр дуулгатан, энхийг сахиулагчдын эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлсэн, Ази номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа томоохон арга хэмжээ гэж бид үздэг” гэлээ. Тэрээр Монгол Улсын зэвсэгт хүчний дэлхий дахины энхийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, оролцоо бүс нутагтаа дээгүүр байр суурь эзэлж байгааг тэмдэглээд, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд, Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн. Цаашид энэ байр сууриндаа баттай зогсох болно гэдгээ илэрхийллээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны боломж чадавхийг нэмэгдүүлэх талаар тодорхой заалт тусгагдан, хэрэгжиж байгааг онцолсон юм.

11 дэх удаагаа зохиогдож буй тус сургуульд энхийг дэмжигч 13 орны 1000 гаруй цэрэг дайчид хамрагдаж байгаа бөгөөд ОХУ, БНТУ, БНХАУ-ын төлөөлөгчид ажиглах юм. “Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль  нь команд штабын сургууль, салаа түвшний тактикийн хээрийн сургууль, “Амьд гарах ухаан” сургагч багшийн дамжаа, эрүүл мэндийн хамтарсан ажиллагаа, барилга инженерийн хүмүүнлэгийн ажил гэсэн таван үндсэн хэсгээс бүрдэж байна. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (180.149.93.40) 2025 оны 03 сарын 13

Ene neg setgegdel bicheed baigaa mal ymar bolowsroltoi hun ym boloo Ene zasgiin gazar law urid omnii zasgiin gazraas hol iluu sain ajillaj bn my harahad Tsaashdaa ch sain ajilaarai ene metiin MAN-iin golognuud yu ch gj medne Ooriin gesen yrtontsiig uzeh uzel baihgui hii hooson tolgoitoi busdiin ugiig dagasan gar hol bolson humuus ih bn Ulsiinhaa toloo 2 gui setgeleer sain ajillah heregtei Zugeer l ajlaa hurdtai chanartai sain huulgeh heregtei shuu Busad n tyu gj medne ter sonin bish

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

ХУЖААГАА ДЭМЖЭЭД БАЙГАА БОЛ ХУЖААДАА ОЧИЖ АМЬДАР ДАААААААААААААА ААААААААААААААА ААААААААААААААА АААААААААА ТА Н.АР

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

АРДУУДАА ХУЖААГИЙН БЛОКООР БАРЬСАН БАЙШИН БҮҮ АВААРАЙ ӨРӨНД ОРНО ШҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ ҮҮҮ

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

ТА ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ЮМ БОЛ ХУЖААГ БҮҮ ДЭМЖЭЭЧЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭ

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

ТА НАР ЗАСАГ БАРИНА ГЭЖ ТҮЙВЭЭЖ БАЙНА ДАНДАА ХУДАЛ ЯРЬЖ БНА БАРИЛГЫН САЛБАРТ ЗЭЭЛ ОЛГОНО ГЭЖ БАЙСАН ЯАВ ОДОО ТА НАР НААД ЗАСАГАА ТАРАА ААААААААААААААА ААААААААААААААА ААААААААААААААА АА

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

ХУЖААГИЙН ҮНСЭН БЛОКООР БАРИСАН БАЙШИНДАА ӨӨОСДӨӨ ОР ЗАААААААААААААА ААААААААААААААА ААААААААААААААА ААААААААА

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

АРДУУД ТА НАРААС БОЛЖ ХҮЙТЭН БАЙРАНД АМЬДРАХ БОЛЖ БАЙНА УУ ТА НАР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ААААААААААААААА ААААААААААААААА ААА ЗА

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

ТА НАР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ДЭМЖИНЭ ГЭСЭН ЯАВ АА БАРИЛГЫН ҮЙЛДВЭРҮҮД НУРЛАА МАН НАМ ИЙМ БОДЛОГО БАРЬЖ БАЙГААГҮЙ ШҮҮ ХОРИГЛООЧЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

1  |  0
АНХААР(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

ЕРӨНХИЙ САЙДАА ХУЖААГИЙН ДҮҮРГЭЛТИЙН БЛОКИЙГ ОРУУЛАХАА БОЛИОЧЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭ ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ ДОООООООООООООО ООООООООООООООО ОООО

1  |  0
Top