УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн хүндэт иргэн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Монгол Улсын Их Хур­лын дарга З.Энхбол­дыг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит дээд шагнал Өвөрхангай айм­гийн "Хүндэт иргэн" цол, өргөмжлөлөөр шагна­лаа. Шагналыг аймгийн Засаг дарга Д.Тогтох­сүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, айм­гийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ган­болд нар болон бусад албаны хүмүүс гардуул­лаа. Тус шагналаар айм­гийн хэмжээнд нийт долоон иргэн шагнагдсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд найм дахь иргэн болж байгаа юм.

Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Өвөр­хангай аймгийг хөгжүү­лэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж УИХ-ын дарга З.Энх­болдод энэ шаг­налыг олгосон байна. УИХ-ын дарга З.Энхболд нь Өвөрхангай аймгаас төрсөн Монголын Парла­ментын гурав дахь дарга юм. 1924 онд П.Гэндэн УБХ-ын анхны даргаар сон­гог­дон ажиллаж бай­сан бол Д.Лүндээжанцан 2007 онд сонгогдож бай­жээ.

Тус шагналыг Өвөр­хангай аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүү­лэ­хэд онцгой хувь нэмэр оруулж гарамгай амжилт гаргасан буюу Өвөрхан­гай аймгийн нэр төрийг тив дэлхий, улсын хэм­жээнд алдаршуулсан тус аймгийн харьяат болон уугуул иргэдэд олгодог юм байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба­наас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.10.86) 2025 оны 03 сарын 13

bayr hurgej amjilt husiy

1  |  0
Top