Өнгөрсөн сард Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан юм. Энэ хугацаанд вакцинжуулалт хэрхэн хийгдсэн болон өвчлөлтэй холбоотой бусад асуудлаар Мал эмнэлэг, үржлийн газрын даргаас тодруулхад
“Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал амьтны шүлхий өвчин гарч, яаралтай арга хэмжээ авч байгаа ба одоогийн байдлаар 1264 мал өвчилснийг устгалд оруулсан. Баян-Өлгий аймгийн адуунаас бусад бүх малыг хоёр удаа шүлхийгээс сэргийлэх вакцинд хамруулж одоогоор хоёр дахь ээлжийн вакцинжуулалт үндсэндээ дуусчээ. Хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж, аймгийн төвийг тойрсон постууд байгуулсан бөгөөд халдварын голомтын эргэн тойрны орох гарах замуудад ариутгал хяналтын постууд байгуулж, мэргэжилтнүүд байнгын үзлэг хийн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )