Сүүлийн хэдэн сонгуулиар царайгаа харуулаагүй Санжийн Баяр ил гарлаа. МАН-ын дарга асан тэрээр намынхаа Бага хуралд оролцохоор хүрэлцэн иржээ. Сүүлийн хэдэн сонгуулиар намтар нь цагаан биш ч, орон зайтай, тулхтай лидерүүдээрээ цангасан МАН С.Баяр тэргүүтнээ баяртайгаар хүлээн авч байгаа болов уу. Гэхдээ нөгөө талд акулуудын эзгүйд орон зайгаа эзэлчих гэсэн шинэчлэгчдийн төлөвлөгөөнд юм орчих гээд тиймхэн ч байж мэдэх. Гэсэн ч өнөөдөр шинэчлэл яригчид МАН-ыг аврах уу, эсвэл.. гэдэг асуулт яах аргагүй тавигдаж буй.
За ямартай ч үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа хэмээн хэлэгдэж байсан С.Баяр эргэн ирэв. Тэр ийнхүү амар тайван байдалтай ил гарах болсны цаана эрх баригч АН-тай ойлголцсон ойлголцол явж байгаа гэж харахад болохоор.
Хэдийгээр хүч сул гэгддэг С.Батболд, хэт дэврүүн гэх тодотголт У.Хүрэлсүх нар МАН-ыгаа арванхоёр онд өвдөг шороодуулснаар С.Баярын дараа дараагийн гарцууд бүдгэрсэн харагддаг ч, цаг хугацаа нөхцөл байдлыг өөрчилж байгаа юм.
Ер нь бол С.Баярт эргэн ирэхэд тээг болсон асуудлууд байсан гэдгийг анзаарах хэрэгтэй. Ял сонссон АМГ-ын экс дарга Д.Батхуяг нарын ард С.Баяр байсан талаар мэдээллүүд бий. Ямартаа л “Саус Гоби сэндс”-ийн ар болох Канад захирлууд манай нэртэй улстөрч С.Баярыг зодсон гэж байхав. Тохиролцсоныхоо талд бүрэн зогсож чадаагүй учраас С.Баяр тийм байдалд орсон талаар эх сурвалжууд ярьж байсан билээ.
Түүнийг Оюутолгойтой холбож харах өнцөг ч олон бий. Тэрээр Ерөнхий сайд байхдаа Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн тул “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэгддэг бөгөөд Айвенхоу Майнз, Рио Тинто хоёрын тэмцэл дундаас ашиг олсон гэгддэг. Талууд хувь эзэмшлийн асуудлаас болж Арбитрын шүүхэд хүртлээ харилцаагаа хүйтрүүлж байсан үе бий. Харин дараа нь Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очсон бөгөөд манай тал бүр сүүлд нь билэг тэмдэг маягаар дуугарсныг эс тооцвол манай тал Рио-гийн талд үйлчилдэг гэдгээ харуулсан. Харин 12 оны хавар р С.Баярын эзгүйд манай парламент бизнесийн талбарынхны бухимдлыг барсан хуулийн төслийг хуульчлан баталсан нь “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль байсан. Бизнес эрхлэгчдийн тухайд монголын улстөрчид сонгуулийг угтан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэрийдлээр энэ хуулийг баталснаар өмнөд хөршийнхний бус өрнийн хөрөнгө оруулагчдын дагуулж ирдэг гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологи зэрэг бүхий л зүйлээс татгалзлаа гэдэг мэдээлэл гарсан. Тодорхой хэлбэл, хятадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжсэн хууль гаргалаа гэж үзсэн.
Тэгсэн нөгөө талд өмнийн говийн ордуудыг хятадын төрийн өмчит компанид шилжүүлэхээр санаархсан Н.Энхбаярын түнш тодотголтой Р.Фрийдландын охин компаниудын нэгийг бодлогоор шахлаа гэхчлэн талцсан мэдээллүүд гарсан юм. Тэр нь Саус Гоби Сэндс компани байв. Ер нь бол С.Баярын хувь нэмэргүй, оролцоогүй томоохон төсөл гэж өнгөрсөн жилүүдэд байхгүй явж ирсэн гэхэд болно. Харин эрх мэдэл түүнийх биш болохын цагт тэдгээр томоохон төслүүдийн ар нөмөр нөөлгүүд ч өөрчлөгдөөд байна. Бас С.Баяраар багагүй нөмөр нөөлөг хийж байсан "Жаст" групп ч бизнесийн талбар дахь орон зайгаа алдчихаад байна.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 20 )
Уул уурхайг харицлагатай болгоно гэсэн аваргыг дэмжих дургуй байсандаа сонгуулийн үед ирээгүй байх.
taniig demjdeg shuu ta bol mongold heregtei uls turch ene chalchigchid yu gej ch bolno aih hereggui zorigtoi baigaarai
Bayr mongold hereggui.urvachaad bucaj irdeg baatar gej sonsoogui um baina.yamar nuureeree iree bol.hogiig barij horih heregtei
Монгол улсад хэрэггүй ээ. Бүү халхай
Шүхрээ хүртэл өөрөө барьчихаж чадахгүй. Эрх мэдэлд шунасан новш.
хогийн новш
БОЛЬЁ ОО
Yoronkhiilogchiin songuulid devshikh gej l iree biz...
bayr bol7 sariin 1 d yu ch hiigegui gar shuu deee humuus buuduulj baihad.mongold yu hiij yvaan
yu bolj bna orloguud min uls ger tovnuuleh bish amin huvia hicheevees adag suuld n buluulah shorooch oldohgui shu tengert terselsen monh mongoliig mohoohiig sanaarhaj bui urvagchdiig gesgee uhaj ul oilgoboos shihihutagt morgo signature Chinggiss
үхсэн баасны сайн улс төрч НОВШИЙН ЛУЙВАРЧИН !!!
сайн улс төрч шүү
Монголын улс төрд Баярын орон зай үгүйлэгдэж байгаа шүү
urwagchyg bari
Ene eh ornoosoo urvagch ter chigtee zailahgui yasiin
mongoliin ter hesee z cteberchihgui um baina l daa