”Энэ завааныг Н.Энхбаяр гэж нүгэлтэн тарьсаныг бид нар мэдэж байгаа шүү дээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Нэгэн цагт Н.Энхбаяртай санаа оноо нийлж явсан “Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-ын дарга С.Молор-Эрдэнэ МАН-ын шинэчлэл болоод улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар "Үндэстний тойм"-д ярилцлага өгчээ. Түүний ярьснаас ишлэн хүргэвэл:  -Монголд АН өөрөө барууны нам гэдэг. Уг нь АН зүүний нам байхгүй юу. Яагаад гэвэл шинэчлэл, залуу үе, ирээдүй, хуучнаасаа сална гэсэн биз дээ, ардчилагчид. Ардчилал гэдэг үг чинь демократив. 90 онд гарч ирж байхдаа энэ бүх муу муухай, хуучнаасаа салъя гэсэн. Зүүний нам үргэлж залуу, шинэ, дэвшил ярьж байдаг. Ард түмэн, ажилгүйдэл гээд нийгмийн асуудал ярьдаг. Барууны нам болохоор үндсэрхэг үзэл, уламжлал, зан заншил, хуучнаа ярьж явдаг. Ийм л байх ёстой. Бүх хүн төрөлхтний намууд барууных байсан. Тэндээс анх удаагаа зүүний намууд гарч ирсэн. Барууны нам, хуучнаар бол эзэн хаанаас гаралтай, мөнгө төгрөг, хөрөнгө нь тэндээ төвлөрөөд удирдаад явж ирсэн. Зүүний нам гарч ирээд иргэн, энгийн хүн, ажил, хөдөлмөр анх ярьж эхэлсэн. Францаас эхлээд АНУ-д барууны Бүгд найрамдах намаас Ардчилсан нам нь салж гарсан юм. Манайд бол уул нь МАН-аас АН гээд шинэ залуу хэсэг нь гарч ирэх ёстой байсан. Ингэж чадаагүй. Улс төрийн утгаараа тэр, хэрвээ Монголд улс төр байдаг байсан бол. Манайд улс төр байдаггүй, ашиг сонирхолын, бизнесийн, хамаатан садангийн аймаг нутгийн л хүмүүс байдаг. Сонгодог нам Монголд байхгүй. Ганцхан МАХН социализмын үедээ тийм байсан. Сэхээтний нам байсан юм. Ажилчдын төлөөлөл, малчдын төлөөлөл элсүүлсэн ч хүчээр сэхээтэн болгочихдог байсан.

-Одоо бол зүгээр Хүрэлсүхтэнгүүд. Бүдүүлэг нөхдүүд, хамгийн аюултай хулигаанууд байгаа. Яг АН-тайгаа адилхан. Тэгэхээр АН бол зүүний нам. З.Энхболд барууны нам гэж яриад байгаа нь улс төрийн онол мэдэхгүй байна л гэсэн үг. Улс төрийн онол мэдэхгүй мөртлөө өөрсдийгөө улстөрчид гээд байна шүү дээ. Монголд улстөрч хүн байхгүй. Яагаад гэвэл онолоо мэдэхгүй. Харин улс төрийн сонирхолтой, хоббитой, улс төрийн гарын дүйтэй хүн л байгаа. Зуун айлд яваад очихоор барилгын мэргэжилтэн байхгүй мөртлөө гарын дүйтэй хүн олон байдаг шиг. Хэрвээ МАН шинэчлэгдэх гэж байгаа бол хамгийн түрүүн зүүнийх юм уу, барууных юм уу гэдгээ хэл. Аль тал руугаа юм. Эцсийн утопи чинь юу юм, Монголын ард түмнийг аваачих гээд байгаа утопи чинь юу вэ? Монголын улстөр босч ирье, өөрчлөгдөе гэвэл намыг дагаж амьдрал нь босч ирдэг, намд л орж ирж мөнгөтэй болдог, амьдрал нь сайжирдагийг болиулах хэрэгтэй. Энийг л хаачих хэрэгтэй. Тэгвэл хүмүүс нам руу хуйлраад байхгүй, ажлаа хийгээд амьдраад явах юм. Тэр боломжийг ч өгөхгүй байна. Заавал нэг даргыг, улстөрч, гишүүнийг дагаж амьдрал нь сайжирдаг, бизнес нь өөдөлдөг болчихсон. Энэ завааныг Н.Энхбаяр гэж нүгэлтэн тарьсаныг бид нар мэдэж байгаа шүү дээ.” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgetsiin uvshtund(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

hujaagiin tagnuulaa alna shvv shamaig

1  |  0
car(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ulc teriin bieunelegz chig l

1  |  0
unshigch(124.158.109.223) 2025 оны 03 сарын 13

shinebayar ta 2 husmaa golj enhbayaraas salaagyi bol udiid gishuun bolchihson chinii muruudul bieleh bsan yum. daanch husmaa golson huuhduud yu ch ugui uldej bga yum.enhbayar muu ch sain ch talaaraa shinebayar ta 2-g daguulhaargyi mundg hun l de

1  |  0
Irgen(103.11.195.199) 2025 оны 03 сарын 13

Нийгмийн анхаарал хаана.хэнд байна тэр хїнийг шоглогж бусдын анхааралд орох гэж хэлбэрдсэн л нэгэн биш її.

1  |  0
Хүрэлсүх(103.11.195.171) 2025 оны 03 сарын 13

Хаа сайгүйиимнэгбал иар нөхдүүдяасаноло нболоо вэ нам байгуулжтоглодо гэднариймтэнэгю мухамагмонголяа дагнамгэнэүүхөө рхийөрөвдөхөөсө өрюмалга

1  |  0
kkk(103.11.195.162) 2025 оны 03 сарын 13

ooo ichmeer yuma bogsiin doloochih shahaad tevreldeed ywj baisan baij yaaj ingej hogiin zan gargadag bainaa ene hudlaa nohort itgeeguinch boljee N.Enkhbayr guia

1  |  0
Top