Намын даргын суудлаасаа бууж таарна гэлцэж байгаа Ө.Энхтүвшингийн хувьд Бага хурал дээрээ нэлээд ширүүхэн илтгэлийг тавилаа. Түүнээс хэлснээс ишлэн хүргэвэл “Шинэчлэл” нэрийн дор хуулиас гадуур авирлаж намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын Намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын Намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна. Түүгээр ч үл барам МАН-ын түүхийг бүдгэрүүлэн баллуурдах вандалист үйлдлүүд газар авч байна. 1921 оны ардын хувьсгалын ач холбогдлыг үгүйсгэн жил бүрийн 7 дугаар сарын 11-ний үндэсний баяр наадмыг огт өөр агуулгатай мэтээр өөрчлөх, хөшөө, дурсгалуудыг буулгах, Д.Сүхбаатарын талбайг алга болгох зэрэг балмад ажиллагаанууд нь энэ намын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ялангуяа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн ач холбогдлыг үгүйсгэн тэр тухай ойлголтыг ялангуяа залуу үеийнхний тархи толгойноос арчих далд санаанаас үүдэлтэй юм. Ийм үед Тусгаар тогтнолын ордны үүдэнд саяхан хүртэл байсан гэр Д.Сүхбаатарын талбай дээр олон болж баригдсан бол цагаа олсон, оновчтой шийдэл байх байлаа гэж бодсоноо энэ дашрамд хэлье. Ерөнхийдөө, эрх баригчдын ааш араншин иймэрхүү байна. Найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гунадаж явахад нь “монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч дөрөв шахам жил хамт аж төрсний хариу нь ингэж тусч байна.
“МАН түүхийн тавцангаас арчигдлаа”, “энэ намыг татан буулгая”, “сэхэл авах нь өнгөрлөө”, “сэвсэн дээр нь хэдэн хүн чарлалдаж байна” гэхчлэн хонзогногсод, тэдний гар хөл бологсод амаа цангатлаа гуаглаж байна. Мөхөөсэй тараасай гэж зарим хүн ханцуй дотроо залбирч байна. Үүн дээрээ тулж ярих юм бол, сонгуульд ялагдлаа. Ялагдана гэдэг мөхнө, сүйрнэ гэсэн үг биш. Олон намын тогтолцоог зөвшөөрье, тэгээд өрсөлдөцгөөе, “ард түмний олонхийн дэмжлэгийг авсан нь эрх баригч, ялагдсан нь сөрөг хүчин болно” гэж Үндсэн хуулиндаа тунхаглаад манай намын үнэмлэхүй олонхийн саналаар түүнийг батлаа биз дээ. 2000 онд Ардчилсан нам парламентад ганцхан суудал аваад дарга даамлууд нь далайн чанадад арилаад өгөхөд зарим хүн “ардчилсан хүчин түүхийн тавцангаас үүрд арчигдлаа” гэж бас л бичиж байсан. Ээлжилж төр барих нь ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл билээ.
Ард түмний дэмжлэг хэвээр байгаа цагт бид алдаанаас сургамж авч сайн ажиллаж чадвал 2016, 2017 онд манай гудамжинд галын наадам болж л таарна.
Тийм учраас арай уужуухан сэтгэж, бухимдал багтраанаасаа гарч дараа, дараагийн ажил төрөлдөө орцгооё.
Нөгөө талаас бүдэрсэн дээр нь түлхчихье гэсэн бодлого, түрэмгийлэл өдрөөс өдөрт эрчимжинэ гэдгийг өглөө бүр бие биедээ сануулж, эв нэгдлээ урд урдынхаас илүү бэхжүүлье. Бие биеэ шүүмжилцгээе, гэхдээ хэмлэхгүй байя.
Ер нь Намын даргын ажлыг авснаас хойш намын эв нэгдлийг бодож элдэв бүлэглэл, талцлыг дэмжихгүй гэдгээ дандаа хэлж, өөрөө ч ямар нэгэн хүрээлэл үүсгэхийг огт хүсэлгүй явж ирсэн. Ойр ойрхон болсон хоёр сонгуульд амжилттай оролцох үндсийн үндэс нь эв нэгдэл л гэж ойлгож, зөөлөн нь хатуугаа дийлнэ гэсэн зарчмаар ажилласан. Үүнээсээ болж би өөрийн командгүй, сул дорой, үлбэгэр энэ тэрээгээрээ цоллуулж яваа хүн. Энэ бол яахав, бага хэрэг. Нам маань л бүрэн бүтэн байх ёстой, тэгэх тусмаа энэ хүнд цаг үед гаднаас ирэх дайралт, довтолгооныг дотоодын баг цул эв нэгдлийн хүчээр няцааж чадна гэдэг итгэл үнэмшил маань улам гүнзгийрч байна.
Хоёрдугаарт, шинэчлэлийг хийе, гэхдээ юуг, яаж хийх вэ гэдэг дээр нэгдмэл ойлголттой болмоор байна. Энэ оны эхээр манай хэсэг нөхөд намын дахин сэргэлтийн тухай асуудлыг хөндөж МАН үндэсний ардчилсан үзлийг авах ёстой гэсэн санал дэвшүүлсэн. Би энэ саналыг хуваалцахгүй, өөрөөр хэлбэл шинэчлэл гэж ярингуут намын нэр, үзэл онолтойгоо ноцолддогоо зогсооё хэмээн намын гишүүд, дэмжигчиддээ бичсэн захидалдаа тэмдэглэсэн.
Харин бид зүүн төвийн улс төрийн хүчин гэдгээ, ардчилсан социалист үзэл санааны агуулга мөн чанарыг гишүүд, дэмжигчид, олон түмэнд сайтар ойлгуулж чадаагүй явж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр, сэтгэлгээ, арга барил, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх асуудал үлдэж байгаа юм. Энэ бол цагаа дагаад байнга үргэлжилж байх үйл явц гэж ойлгож байна.
Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс сүүлийн үед тавьсан хэд хэдэн шаардлагуудаас харахад арга барил, үйл ажиллагаа, зохион байгуулалтын шинэчлэлийг нэлээд хөндсөн байна лээ. Бидний бодол, байр суурь олон зүйл дээр ойртож байгааг энэ нь харуулж буй хэрэг. Бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгохын тулд МАН-ын Дүрэмдээ томоохон нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ингэхдээ Сөрөг хүчин болсон энэ үед бүтэц, зохион байгуулалт нь харьцангуй цомхон, уян хатан, маневарлах чадвар сайтай, хоорондоо нягт уялдаа зохицуулалттай, олон нийт рүү нэвтрэх гарц өргөнтэй, нээлттэй байх ёстой юм...” гэв.
Сэтгэгдэл ( 19 )
Их л алдаж дээ хөөрхий Өрөвдмөөр юм
ardchilaliin ner barisan xulgaich luivarchinguudiig shiitgex tsag irex bx uneniig saixan xelsen bna end setgegdel bichij bachimdaad bgaa buunii noxoinuudad xelexed amidrax arga chini udaxgui duusna turiin buyaniig daaj tumen olniixoo tuluu ajilj chadaxgui bol tuux ardchilaliin ner barisan nusgainuudiig archaad ugux bx daa
ЗӨВ ШҮҮ
Iim vgnvvd deer veiin namiin ulamjlalt vgnvvd bainaa.Hvmvvsiig helmegdvvlehdee ingej helj baigaad l nutag zaadag baij bilee.Odoo ter tsag ungursun.Ard tvmen shal uuruur setgedeg bolson shu dee. MAN-iinhaan.
shan helsen bna
bvx namuudiig taraa san deer de namiin nereer garch irsen abilgachiddaa
bvx namuudiig taraa san deer de namiin nereer garch irsen abilgachiddaa
гунадаадбайхдаа яахавдээ.сонгуу
яг үнэнийг палийтал хэлсэн байх шив дээ
Дотоод хямралаа гадагшаа чиглүүлэх гсн оролдлого юм уу даа. Ядарсан л арга бн
Үнэн л үг байна.
goyo heljee bravo