Өнгөрсөн саруудад Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хоёр үнэ тогтворжуулна гэсэн үндсэн чиглэлийг барин баахан ажиллав. Үр дүнг нь одоо харвал гомдмоор нөхцөл байдал үүсэх янзтай байна. Ам.доллар төгрөгийг барьж идэх дээрээ тулж, монгол төгрөг зүгээр цаас болон хөл доор хөглөрөх нь. Одоо нөгөө үнэ нь өсч болдоггүй айхтар зүйлсийн ханш өсөх эрсдэл нэгэнтээ тулаад байна. Гэтэл Засгийн нөхдүүд бондын долларыг эдийн засагт зөв оруулж, тогтвортой байдлыг бий болгохын оронд шалдар булдар хэмжээнд асуудал яриад сууж байна. Үүнийх нь ч эсрэг байр сууриа илэрхийлэх улстөрчид байгаа юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг “...Төр мах, нүүрс зарах ажлаа больж, макро түвшний ажлуудаа сайн хийдэг болсон үед л хөгжил зөв явна... Одоо сурагчийн дүрэмт хувцсыг хүртэл төр мөнгө гаргаж оёулдаг, компаничилж шахдаг болж байна! Монгол ийм байдлаар хөгжихгүй байх аа.” хэмээн ярьж байна.

Сэтгэгдэл ( 7 )
Xyamral bolj bxd zasag xyyxdiin dyremt xuvtsand mongo zarj ard tymniig shulj baix gej dee. Minii bidnii tatvariin mongoor minii xyyxded xereggyi xuvtsas oyulj nadad zarax gej bn novshnuud yumaa neeree
Toriin ner barij mongo saadag yabdliig bolih heregtei shyy de. Noociin mah bol yamarch noloogui lajil . Deer ni mahnii yne nemegdeh bas 1ih yysber shyy dee. Nooziin mah hudaldaj avaad taliig ni ustagaj bgaa shyy dee. Ene bol toriin mongiig ugaaj bn.Tor orolzono gedeg utaggui ajil shyy dee.
Төр мах нүүрсформны даавуу зарахаа бас боливол таарна. Цагаандаа гарсан төрийн бизнесийн бүлэглэл.