Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын дэд комиссын есдүгээр хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны дараа талууд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын дэд комиссоос гаргасан журамд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Зам тээврийн дэд сайд болон ОХУ-ын Тээврийн дэд сайд нар оролцсон юм. Уг журамд гарын үсэг зурснаар хоёр улсын хоорондын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )