Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-г дампуурчихсан гэх агуулгатай зүйл ярьснаасаа болоод чамгүй асуудалд ороод байна. Арга ч үгүй. Улсын эдийн засагт стратегийн ихээхэн ач холбогдолтой ордыг ашиглах асуудлыг хариуцаж байгаа компани дампуурчихаад байхад төр засаг юугаа хийгээд хараад сууж байдаг байна гэж хэн ч гайхаж байгаа. Тэгвэл салбарын яамнаас Тавантолгойн асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв.
Манай өвөг дээдсээс бидэнд өвлөн үлдээсэн баялаг /орд/ буруугүй гэнэ. Гагцхүү урьдчилгаа нэртэй зээл авч бодлогогүй тараасан явдалд асуудлын учиг байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ асуудлын буруутныг хайж цаг алдахын оронд тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газар эрчимтэй ажиллаж байна гэв.
Эрдэнэс Тавантолгой ХК уурхайн үйл ажиллагаагаа Цанхийн зүүн хэсэгт 2010 оны 08 сарын 27-ны өдрөөс эхлүүлж тухайн онд 1 сая тонн, 2012 онд 2.5 сая тонн нүүрс тус тус олборлосон. 2013 оны 8-р сарын 1-ний байдлаар 2.6 сая тонн нүүрс олборлоод байна.
Эрдэнэс Тавантолгой ХК энэ онд Зүүн цанхийн уурхайгаас 4.5 сая тонн, Баруун цанхийн уурхайгаас 3 сая тонн, нийтдээ 7.5 сая тонн нүүрс олборлосноор өмнөх оныхоос олборлолтыг даруй 3 дахин нэмэгдүүлэх боломжтой. Энэ оны хувьд нүүрсний үнэ 50 орчим хувиар буурсан нь олборлолтыг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа.
2013 оны 8-р сараас БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нүүрсний экспортыг дахин сэргээж он дуустал нийт 4.5 сая тонн нүүрс Чалко компанид нийлүүлэхийн зэрэгцээ Баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хятадын талд төлөх өрийг бүрэн /170 сая ам. дол/ барагдуулахаас гадна 200 сая гаруй ам. долларын экспортын орлого олох боломжтой болно. 2013 онд уурхайн үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ /гүнийн гааль, захиргаа, гадны оператор/ авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний олборлолтын өөрийн өртгийг 24 хувиар бууруулж 19 ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа гэх гэгээтэй зүйлсийг хэллээ. Тэгэхээр яамны нөхдийн зүгээс ч яахав ингээд аятайхан хэдэн үгс холбоод хэлчих юм. Харин манай Ерөнхий сайд амаа нэг л мэдэхгүй дуугарчихаад байх юм. Эсвэл чин үнэнийг хэлчихээд буруудсан ч юм бил үү?

Сэтгэгдэл ( 10 )
Bayrtsogtooodootailbarhiigeech . Chitomyaridagshdee.
ugaasaa mangar erunhii saidtai uum chini uruugaa l yawna shuu dee
Yneniig xeleed l buruudaxgyi yu daa. Dampuuraad uls mongo gargaj sanxyyjyylxeer bolson.
TOLGOI TSUSDAH OLGOI TSADGAHIIG ARD MONGOLCHUUD OORSODOO HIISEN LAI ULS TOR GEDG HUDALLAA YARISAN HVND VILCHILDEG HE HE NEH HUDALLAA IH YARINE TER ULS TORCH BOLNO HE HE
TA BA BIDNII SONGOSON LUIVAR
HOOE ERONHII SAIDA CHI MONGOLOO HETSEE BODOH HVN VE
Hurgen Denzen chine haa baiga ve hereg n yu Bolson be
Uul n yoronhii saidiin zov. buteegdehuun borluulaagui baij zovhon sanal avhiin toloo or tavij hyatadaas mongo oruulj ireed teriigee taraahaar chine dampuurahgui company gej baihguishd
manai said ch ug ni ih mundag ajillah shinjtei bga yum teriig ni bol demjeed l bgaa yum uul shugamandaa daanch jaahan zadgai yarichih geed bdag taltai ter ni zarim ued uuriig ni jaahan evgui bdald oruulhan geed bh yum.Busdaar bol ok shuu zadgai tsagaanaa.