Хятадын ахмад дипломатчидтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан БНХАУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Гао Шумао тэргүүтэй Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Г.Цогтсайхан Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд үе үеийн дипломатуудын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд ахмад дипломатуудын хуримтлуулсан арвин туршлагаас улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд өвлүүлэн сургахын чухлыг онцлон тэмдэглэв.

Хятадын ахмад дипломатууд хоёр орны ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хорооны дарга Л.Удвалтай уулзаж хоёр орны ГХЯ-дын ахмадын хороо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top