МИАТ-ийн луйврын торыг нэхсэн Ч.Хоролсүрэнг хэн хэргээс мултлах гээд байна!

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэгт жин дарах хувь нэмрийг оруулсан нь анхан шатны шүүхийн шийдвэрээс харагдаж буй Ч.Хоролсүрэнг наранд гаргах ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл гадагшлах болов. МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан эйрлайнс" компанийг байгуулж байсан түүний биеийн байдал муудаж ясны сүрьеэ гэсэн өвчний оноштойгоор эмчлүүлж байгаад, ХӨСҮТ-д хэвтэж, улмаар түнхний хагалгаанд орсон гэх мэдээлэл байгаа юм. Харин үүнийг нь түүнийг чөлөөлөх гэсэн оролдлогын хүрээнд хийгдэж байгаа үйл явдлууд гэж харагсад байна.

Хэрэв тийм бол анхан шатны шүүхээс МИАТ-ийн хэрэгт холбогдогчдод 10-14 жилийн ял оноосны цаана улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ маягийн нөхдүүдийн оролцоотой энэ хэргийн жинхэнэ хор найруулагчид нь тусдаа байгаа гэх хардлага улам хүчтэй хэмжээнд яригдаж таарна. Ямартай ч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Хоролсүрэн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцаагаа, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагаа улсын орлого болгох ёстой.  "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг шүүх гаргасан.

Ямартай ч шүүхээс ял сонссон этгээдүүдийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгосон байгаа. "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг гаргасан. Мөн Ц.Орхоны онгоцны тийз борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Томас Эйр” компанийн компанийн 50 хувь, Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн машин, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргасан бөгөөд  МИАТ компанид учирсан хохирол гэгдэх 9.3 тэрбум төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон 6 этгээд тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, МИАТ компанид олгуулахаар болсон юм. Гэхдээ тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа.

Харин эрүүл мэндийн байдал нь тун тааруу гэх тодотголыг араасаа дагуулаад байгаа Ч.Хоролсүрэнгийн  тухайд "Монголиан эйрлайнс" буюу өдгөөгийн “Хүннү эйрлайнс" компани дахь хувьцааны асуудал нь анхаарал татдаг гэдгийг өмнө нь дуулгаж байсан. Түүний тус компанид эзэмшдэг хувьцаа ҮХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг гэх мэдээлэл байдаг ч, Ч.Хоролсүрэн болоод МАК-ийн хоорон дахь холбоо сүлбээний асуудал анхаарал татдаг. Ч.Хоролсүрэн баригдахаасаа өмнө “Монголиан Эйрлайнс” компани дахь эзэмшлийн хувьцаагаа  “МАК”-ийн нэр дээр шилжүүлсэн гэгддэг.

Ер нь бол “Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь  “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа  30 хувийг  “МАК”-д худалдсан байдаг. Харин Ч.Хоролсүрэн хоригдсоны дараа Н.Номтойбаяр гишүүний аав  Б.Нямтайшир эрхэм “Монголиан Эйрлайнс” группийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, гол эрх мэдэл өөрт нь шилжсэнийг дуулгасан байдаг.

Мөн Ч.Хоролсүрэн нартай холбоотой мэдээллийг дуулгахад Олон Улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээг 10 дахь жилдээ үзүүлж байгаа “Air Market”компани МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдсон. “Air Market”компани нь Ч.Хоролсүрэнгээр хэсэгтээ овоглосон “Монголиан Эйрланс” компанийн охин компани бөгөөд удирдлагууд хоорондын харилцаа нь олон жилийн өмнөөс эхтэй юм билээ. Тэрчлэн Ч.Хоролсүрэнг 2008-2010 онд МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байх үед цэргүүд нь байсан н.Баасандорж, н.Хатанбаатар нар Air Market”-ийг удирддаг бөгөөд тэднийг хууль хяналтын байгууллагынхан баривчлах ажиллагааг эхлүүлэх үеэр хил даваад зугтсан гэх мэдээлэл бий. Ер нь зугтсан ч  бай, яасан ч бай энэ хэргээс мултарсан нөхдүүдийн тоо олон гэж байгаа юм. Анх МИАТ-ийн хэрэгт холбогдогчдын тоо хүрээгээ тэлж байгаа талаарх мэдээллүүд цөөнгүй байсан ч, хууль хяналтын шүүлтүүрээр ороод гарахдаа хумигдаад байна гэх хар дагуулсан мэдээллүүд бас байв. Тэгвэл Ч.Хоролсүрэнг хэргээс мулталж үлдээх гээд байна гэх мэдээлэл гарах болсон нь огт санаандгүй зүйл биш л болов уу.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baysgalan(115.91.42.230) 2025 оны 03 сарын 13

horolsuremgiin ehneriin torson ah odoo shanhai dahi miatiin toloologch janlavsuren emd tom uureg guitsetgesen

1  |  0
baysgalan(115.91.42.230) 2025 оны 03 сарын 13

horolsuremgiin ehneriin torson ah odoo shanhai dahi miatiin toloologch janlavsuren emd tom uureg guitsetgesen

1  |  0
lhavgadorj(182.160.39.64) 2025 оны 03 сарын 13

sugar ni l horolsurendee sanaa tavij baigaa uildel biz

1  |  0
Top