Япон улсын Шизүока мужийн захирагч Хэйта Кавакацу энэ сарын 12- 15 ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монголын бизнес эрхлэгчидтэй өнөөдөр уулзлаа. Түүнийг дагалдан айлчлалын бүрэлдэхүүнд Шизүока мужийн банк санхүү, логистик, барилга, хөнгөн хүнсний үйлдвэр, цахилгаан эрчим хүч зэрэг 10 гаруй салбарын шилдэг 30-40 компанийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм. Энэхүү бизнес уулзалтынхаа үеэр тус мужийн бизнесийн төлөөлөгчид манай улсын үйл ажиллагаатай танилцаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )