УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн залилангийн хэрэг Нийслэлийн шүүхэд шилжжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг бусдын эд хөрөнгийг залилсан гэдэг үндэслэлээр  таван жилийн өмнөөс шалгаж байгаа юм. Гэсэн ч түүнд холбогдох хэргийг өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхан эцэслэн шийдвэрлэж чадаагүй. Анх түүнд хэрэг үүсгэх үед УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй байсан нь хэргийг шалгахад саад болж байсныг хуулийнхан тодотгодог. Тэгвэл түүнд холбогдох залилангийн хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байна.

Өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын гишүүн асан Д.Дондогт  холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин  тус хэрэгт хяналт тавьсан Улсын яллагч эсэргүүцэл бичиж, хэргийн тухай гомдол Нийслэлийн шүүхэд очоод байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonin yuma(203.91.116.34) 2025 оны 03 сарын 13

ter tuslah geed bgaa Sainbayart ih uchir bii dee. teriig n sain shalgamaar yumaaa. ene hun chn tuhain ueiin ihhurliin gishuudees hamgiin yaduu n gee biz de

1  |  0
өа(202.179.8.155) 2025 оны 03 сарын 13

МАНгасын хулгайч нарын нэг.

1  |  0
ZZ(103.11.195.166) 2025 оны 03 сарын 13

2008-2012 onii UIH ene luivarching mun ikh hamgaalsandaa. Ali ert 1 khudagt oroh baisan yum.

1  |  0
Top