БНХАУ-ын ахмад дипломатуудыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

 ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан БНХАУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Гао Шумао тэргүүтэй Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг энэ сарын 7-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Г.Цогтсайхан Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд үе үеийн дипломатуудын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд ахмад дипломатуудын хуримтлуулсан арвин туршлагаас улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд өвлүүлэн сургахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Хятадын ахмад дипломатууд хоёр орны ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хорооны дарга Л.Удвалтай уулзаж хоёр орны ГХЯ-дын ахмадын хороо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top