Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуучин гишүүдтэй уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Маргааш ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзалт хийж эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцэхээр болжээ. Тэрээ энэ тухайгаа өөрийн твиттер хуудсандаа “Нөгөөдөр ИХ-ын дарга, ерөнхий сайд мөн ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзана. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдээлэл сонсож шийдэл ярилцана. Саналаа хуваалцана уу” гэжээ. 

Энэ уулзалт хаалтай явагдах бөгөөд уулзалтын дараа сэтгүүлчид ҮАБЗ-ийн гишүүн асан эрхмүүдтэй уулзаж ярилцлага, тодруулга авч болох аж.

Уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд зэрэг нэгэн цагт төрийн өндөрлөгүүд явсан эрхмүүд оролцох юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top