“Г.Занданшатараа ичих нүүр байна уу?”

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар популист шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад цаг хугацаа, мөнгөний асар их хохирол авчирлаа хэмээн хэлж ярьж байгаагаасаа болон бусдад муугаараа нэлээд дуудуулж байна. Учир нь  түүнийг хөрөнгө оруулалтыг боомилох популист хуулийг өөрөө санаачилж батлуулсныг нь сануулаад байгаа юм. Бүр олон нийтийн сошиал сайтуудаар “Г.Занданшатараа ичих нүүр байна уу?” хэмээн асуух хүмүүс ч байгаа юм.

Тэгвэл тэрээр хариуд нь “-Би анхлан Гадаадын стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ  контрактуудад Засгийн газар зөвшөөрөл олгодог журмын тухай хууль санаачилсан. Тэр хуулийг би олон улсын стандартын дагуу Австрали, ОХУ-ын ижил төстэй хуулиудыг судалж байж түүндээ үндэслэн боловсруулсан. Угаасаа дэлхийн олон оронд байдаг тийм л хууль. Харин хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед зөвшилцлийн журмаар хоёр намын бүлгийн ажлыг хэсгүүдээс нэмэгдсэн саналуудаар өнөөгийн хууль төрсөн. Миний анх санаачилсан хууль УИХ-ын Тамгийн газарт байгаа. Авч үзээрэй. Тэгээд ч ер нь хууль болохгүй байгаа бол засч, залруулж, сайжруулах  боломж нь одоогийн олонхид бий. Урд өмнөх үеэ шүүмжилж суухаар урагшаа харж ажиллах цаг болсон байна. “МАН задарвал АН цуурах нигууртай…” гэж ирээд нийтлэл гарсан байсан. Хоосон улстөржиж, МАН-ын гэсэн бүхнийг нулимаад өөрсдийгөө алтан биетэй, мөнгөн бөгстэй гэж харахын тулд юу ч хийхэд бэлэн суух нь улс  орны эрх ашиг, ард түмний хувь заяанд хэчнээн хал балтайг эрт олж харах нь чухал байгаа юм.” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.21.115.35) 2025 оны 03 сарын 13

Teneg bandi yu yu gene bee Huuli muuli snaachilsan gene uuu za Zugeer muruurei bgarai Gahaintolgoit chin .

1  |  0
Boeo(203.194.114.153) 2025 оны 03 сарын 13

Myy khar ylaan togloomchin shuu dee man nam iim l khuneer tolgoi khiikheer upyaj uudlukh be dee

1  |  0
хүн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

энэ нэг улааныг харж урвасан шарыг харж шарвасан хөгийн баагийд ичих нүүр огт үгүй юм шигээ.Намчирхса

1  |  0
Top