Манай улсад Төрийн ордонд орж сурвалжлага хийх эрхтэй 300 гаруй сэтгүүлчид байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэмэгдэх тусам энэ тоо улам ихсэж байгаа аж.
Иймд зөвхөн парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчдийг тусгай үнэмлэхтэй болгохоор зорьж байгаа гэнэ. Ингэснээр парламентын сэтгүүлчдийг илүү чадварлаг болгоход анхаарахаас гадна парламентын үйл ажиллагаа сурвалжилдаг сэтгүүлчдийн тоо цөөрөх юм байна. Энэхүү ажлыг намрын чуулган эхлэхэд хэрэгжүүлж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )