Л.Болд Ирландын Элчин сайдтай ярилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дэклан Келлехэрийг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Ирланд Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын үүргийг гүйцэтгэх үед Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элссэн нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болсныг талууд онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top