Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нар даалгавар авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 17

Нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар дараах тогтоолуудыг гаргалаа.

Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр Боомтын зориулалттай нарийн төмөр зам барьж ашиглалтад оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгалаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан автозам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

Тэгэээд нарийн төмөр зам барьж ашиглалтад оруулахыг зөвшөөрч байгаа юм уу??? зөв юм хийж байгаа л гэж бодохоос бурхан минь.....

1  |  0
Top