Н.Энхбаярт хэн гишүүний суудлаа тавьж өгөх вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 24

МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Түүнийг эмчилгээгээ хийлгэж эрүүл болснхоо дараа УИХ-д орох бодолтой байгааг нь намынхан нь задалж орхисон. Тэр ч бүү хэл түүнд суудлаа тавьж өгөх хүний хамгийн эхэнд нь жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Ц.Оюунбаатар гишүүн байгаа аж. Тэрбээр надад ийм хүсэлт тавьбал би дуртайяа хүлээж авах болно хэмээсэн. Гэтэл Ц.Оюунбаатар гишүүн ам бардам ийн хэлсэн нь цаанаа учиртай аж. 

Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан аж. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4.2 заалтыг МАХН-ын дарга хангахгүй учраас суудлаа дуртайяа өгнө хэмээсэн байж таарах нь.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.11.202) 2025 оны 03 сарын 13

Тэр сахал самбайгаа авчихад яадаг юм. Шоронд биш эмнэлэгт хэвтэж байгаад гараа биз дээ. Авсан авилгалын мөнгөөрөө ганц сахлын татуурга авчихгүй дээ.

1  |  0
Eruugiin element(203.194.115.202) 2025 оны 03 сарын 13

eruugiin element bolchoo biz dee

1  |  0
zochin(82.145.209.50) 2025 оны 03 сарын 13

Bodvol ardchilsan niygemd yal edelj bsan khumuus turiyn undurlugt alba khashdag bkhdaa. Ikh khuraliyn gishuuni bolokh yum skhan yum oo!

1  |  0
Top