ТАЗ-ийн дарга асан Д.Зүмбэрэллхам Элчин сайд болов

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 25

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхам Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байна. Тэрээр БНЧУ-ын Эдийн Засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Ёозеф Цийлек-тэй уулзжээ.

Уулзалтын эхэнд дэд ерөнхийлөгч Ёозеф Цийлек Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд Чех, Монгол улсуудын уламжлалт найрсаг, олон талт эдийн засгийн харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлохын сацуу Монгол, Чехийн бизнес форумын зохион байгуулахад хамтран ажилласанд талархлаа илэрхийллээ.

Тэд цаашид бизнесийн салбарт хоёр талын хамтран ажиллах тодорхой салбарууд болон боломжуудын талаар санал солилцов.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам энэ сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо болох Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан хүрээнд “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа БНЧУ-ын Эдийн Засгийн Танхим, Чех-Монголын Худалдааны Танхимд талархаж буйгаа илэрхийлж, хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах нь Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (112.72.12.154) 2025 оны 03 сарын 13

хогийн хулгайч тэнд бас очоод шингэчихсэн үү?

1  |  0
Top